Skip to content

Гарчиг руу орох

Уучлах

Уучлах

Ехова биднийг хэрхэн уучилдаг вэ?

Ду 86:5; Да 9:9; Ми 7:18

Бас 2Пе 3:9-ийг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ду 78:40, 41; 106:36–46—Ехова тэрслүү ард түмнийхээ нүгэлт үйл хэргээс болж сэтгэл нь өвдсөн ч тэднийг дахин дахин уучилсан

    • Лу 15:11–32—Есүс Еховагийн ууч сэтгэлийг ойлгуулахын тулд замаа алдсандаа гэмшсэн хүүгээ уучилдаг эцгийн жишээг ярьсан

Ехова юунд үндэслэн нүглийг уучилдаг вэ?

Ёох 1:29; Эф 1:7; 1Ёо 2:1, 2

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ев 9:22–28—Есүсийн золиосны үндсэн дээр Ехова нүглийг уучилдаг гэж элч Паул тайлбарласан

    • Ил 7:9, 10, 14, 15—«Үй олон хүн» Есүсийн золиосонд итгэсэн учраас Еховагийн өршөөлийг хүртсэн гэж элч Ёохан бичжээ

Еховагийн өршөөлийг хүртье гэвэл өөрсдийг маань гомдоосон хүнд бид хэрхэн хандах ёстой вэ?

Мт 6:14, 15; Мр 11:25; Лу 17:3, 4; Яак 2:13

  • Холбоотой Библийн зүйл:

    • Иов 42:7–10—Ехова Иовыг эдгээж, ивээхээсээ өмнө гурван найзынхаа төлөө залбирахыг тушаасан

    • Мт 18:21–35—Өршөөл хүртье гэвэл бусдыг уучилдаг байх ёстойг Есүс жишээгээр тайлбарласан

Нүглээ илчилж чин сэтгэлээсээ гэмших нь яагаад чухал вэ?

Үй 3:19; 26:20; 1Ёо 1:8–10

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ду 32:1–5; 51:1, 2, 16, 17—Давид хаан ноцтой нүгэл үйлдсэнээсээ болоод маш их шаналж, улмаар чин сэтгэлээсээ гэмшсэн

    • Яак 5:14–16—Ноцтой нүгэл үйлдсэн хүн ахлагчдад хандах ёстой гэж Яаков хэлсэн

Еховагийн өршөөлийг хүртье гэвэл хэрхэн өөрчлөгдөх хэрэгтэй вэ?

Су 28:13; Ис 55:7; Эф 4:28

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дээ 21:27–29; Ш.дэ 18:18–22, 33, 34; 19:1, 2—Ахаб хаан Еховагийн шийтгэлийг хүлээх болсноо сонсоод муу юм хийсэндээ харамсдаг. Гэвч чин сэтгэлээсээ гэмшээгүй учраас Ехова түүнийг шийтгэсэн

    • Ш.дэ 33:1–16—Манассе маш муу хаан байсан боловч гэмшихлээр нь Ехова түүнийг уучилдаг. Тэрбээр хиймэл шүтээнүүдийг зайлуулж, цэвэр шүтлэгийг сэргээн үнэхээр өөрчлөгдсөнөө харуулсан

Ехова нүгэл үйлдээд гэмшсэн хүнийг хэр зэрэг уучилдаг вэ?

Ду 103:10–14; Ис 1:18; 38:17; Ие 31:34; Ми 7:19

  • Холбоотой Библийн зүйл:

    • 2Са 12:13; 24:1; Х.дээ 9:4, 5—Давид ноцтой нүгэл үйлдсэн боловч гэмшсэн учраас Ехова уучилж, хожим нь түүнийг үнэнч хүн гэжээ

Есүс ууч сэтгэлтэй Еховаг хэрхэн дуурайсан бэ?

Ду 86:5; Лу 23:33, 34

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 26:36, 40, 41—Хамгийн дотнын шавь нар нь Есүсийг дэмжих ёстой байтал нойрондоо дийлдээд унтаад өгдөг. Есүс тэдний хэр чадал хязгаартайг ойлгож байсан

    • Мт 26:69–75; Лу 24:33, 34; Үй 2:37–41—Петр Есүсийг танихгүй гэж гурван удаа үгүйсгэдэг. Гэсэн ч гэмшсэн болохоор нь Есүс түүнийг уучилж, амилсныхаа дараа ганцаарчлан уулздаг. Хожим нь түүнд хүндтэй үүрэг оноодог

Еховагийн ууч сэтгэл хязгаартайг бид хаанаас мэддэг вэ?

Мт 12:31; Ев 10:26, 27; 1Ёо 5:16, 17

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 23:29–33—Есүс хуулийн багш нар болон фарисайчуудыг Гехеннад хаягдахаас буюу бүрмөсөн устгагдахаас сэрэмжлүүлсэн

    • Ёох 17:12; Мр 14:21—Есүс урвагч Искариот Юудасыг «сүйрлийн хүү» гэж нэрлээд, төрөөгүй байсан нь дээр гэсэн

Христийн дагалдагч хүн яавал уучлах дуртай болох вэ?