Skip to content

Гарчиг руу орох

Уй гашуу

Уй гашуу

Нас барсан хүний хойноос гашуудах нь буруу биш гэдгийг Библийн ямар жишээ харуулдаг вэ?

Ехова уй гашуу болж буй хүмүүсийг тайвшруулах чин хүсэлтэйг хаанаас мэдэж болох вэ?

Ду 34:18; Ис 57:15; 61:1, 2

Үхлийн тухай үнэнийг мэдэхлээр яагаад тайвширдаг вэ?

Но 9:5, 10; 1Те 4:13

  • Холбоотой Библийн зүйл:

    • Лу 20:37, 38—Нас барагсад амилах нь гарцаагүй учраас Есүс тэднийг Бурхны хувьд амьд гэж хэлсэн

    • Ёох 11:5, 6, 11–14—Хайртай найз Лазар нь нас барахад Есүс түүнийг унтжээ гэсэн

    • Ев 2:14, 15—Бид үхлээс айх айдаст боолчлогдох учиргүйг элч Паул тайлбарласан

Яагаад төрөх өдрөөс үхэх өдөр дээр вэ?

Су 22:1; Но 7:1, 2

Библид үхлийн тухай юу гэж байдаг вэ? Бурхан үхлийг яах вэ?

Нас барагсад ирээдүйд амилна гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

Ис 26:19; Ёох 5:28, 29; Үй 24:15

  • Холбоотой Библийн зүйл:

    • Библид есөн хүн амилсан тухай гардаг бөгөөд найм нь махан биетэй амилжээ. Тэдгээр үйл явдал хайртай хүнээ алдаад гашуудаж байгаа хүмүүсийг тайвшруулж, ирээдүйн найдвар өгдөг

      • Х.дээ 17:17–24—Зөнч Елиа Сидонд байдаг Зарефат хэмээх хотын бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулжээ

      • Х.дэ 4:32–37—Зөнч Елиша Шунем хотод байдаг хүүг амилуулж эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн

      • Х.дэ 13:20, 21—Нас бараад удаагүй байсан нэгэн хүний цогцос зөнч Елишагийн яснуудад хүрмэгцээ амилжээ

      • Лу 7:11–15—Есүс Найн хот руу орж явахдаа оршуулгын цувааг зогсоон бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулсан

      • Лу 8:41, 42, 49–56—Есүс синагогийн ахлагч Яирын охиныг амилуулав

      • Ёох 11:38–44—Есүс дотнын анд Лазарыгаа амилуулж дүү Марта, Мариа нарт нь хүлээлгэж өгөв

      • Үй 9:36–42—Элч Петр сайн үйлсээрээ алдартай Доркас гэдэг Христийн дагалдагч эмэгтэйг амилуулав

      • Үй 20:7–12—Ютух гэдэг залууг цонхны тавцан дээрээс унаж нас барахад элч Паул амилуулжээ

    • Есүс Христ амилж тэнгэрт үхэшгүй мөнх амьдрах болсноор ирээдүйн тухай Бурхны бүх амлалт биелэх нь баттай болсон

    • Тэнгэрт амилж үхэшгүй мөнх амьдрах хүмүүсийн анхных нь Есүс юм. 144 000 тослогдсон дагалдагч бас тийнхүү амилах ажээ

Хайртай дотнын хүнээ алдаад уй гашуу болж буй хүмүүст хэрхэн дэм болох вэ?