Skip to content

Гарчиг руу орох

Зүрх сэтгэл

Зүрх сэтгэл

Библид зүрх гэдэг үгээр дотор хүнийг буюу бодол, хандлага, зан чанар, сэтгэл хөдлөлийг нийтэд нь хэлдгийг хэрхэн мэдэх вэ?

Ду 49:3; Су 16:9; Үй 2:26

Бас Ху 15:7; Ду 19:8-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Лу 9:46–48—Элч нар нь нэр төрд дурлах хандлагатай байгааг Есүс зүрх сэтгэлээс нь хараад зөвлөгөө өгсөн

Зүрх сэтгэлээ хамгаалах нь яагаад чухал вэ?

Ш.дээ 28:9; Су 4:23; Ие 17:9

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 6:5–7—Хүний зүрх сэтгэл муу муухайгаар дүүрснээс болж хүчирхийлэл бий болсон бөгөөд үүний улмаас Бурхан дэлхийг хамарсан үер буулгажээ

    • Х.дээ 11:1–10—Соломон хаан зүрх сэтгэлээ хамгаалж чадалгүй харийн бүсгүйчүүдтэй гэрлэсэн. Тэд түүний сэтгэлийг Еховагаас урвуулжээ

    • Мр 7:18–23—Хүнийг бузарладаг юм бүхний үүр уурхай нь зүрх сэтгэл гэдгийг Есүс тайлбарласан

Зүрх сэтгэлээ хэрхэн хамгаалах вэ?

Ду 19:14; Су 3:3–6; Лу 21:34; Флп 4:8

Бас Езр 7:8–10; Ду 119:11-ийг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эф 6:14–18; 1Те 5:8—Цэрэг хүний зүрхийг хуяг нь хамгаалдгийн адил бидний бэлгэдлийн зүрхийг шударга сайн явдал, итгэл, хайр хамгаална гэж элч Паул хэлсэн

Бэлгэдлийн зүрх маань өвдсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Су 21:2–4; Ев 3:12

Бас Су 6:12–14-ийг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ш.дэ 25:1, 2, 17–27—Амазиа хаан нэгэн үе зөв юм хийдэг байсан ч Бурхныг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаагүй. Яваандаа бардам ихэмсэг, дуулгаваргүй болж үр дагаврыг нь амссан

    • Мт 7:17–20—Муу модноос муу жимс гардаг шиг хүний зүрх сэтгэл муу бол муу юм хийнэ гэж Есүс хэлсэн

Бид яагаад зүрхээ сайн сайхан байлгахыг хичээх ёстой вэ? Яаж?

Су 10:8; 15:28; Лу 6:45

Бас Ду 119:97, 104; Ро 12:9–16; 1Ти 1:5-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дэ 20:1–6—Хезекиа хаан үхэлтэй нүүр тулгараад байхдаа Еховагаас өршөөл гуйн залбирч, бүхий л зүрх сэтгэлээрээ үйлчилж байсныг минь санаач гэсэн

    • Мт 21:28–32—Хэлэхээс илүүгээр хийх нь зүрх сэтгэлийн байдлыг илчилдгийг Есүс нэг жишээгээр тайлбарлажээ

Ехова зүрх сэтгэлийг маань хардаг гэж бодохлоор бид яагаад тайвширдаг вэ?

Ш.дээ 28:9; Ие 17:10

Бас 1Са 2:3-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 16:1–13—Ехова хүний гадаад байдалд хууртдаггүй, харин зүрх сэтгэлийг нь хардгийг зөнч Самуел мэдэж авсан

    • Ш.дэ 6:28–31—Бурхан бидний зүрх сэтгэлийг харж, түүнийхээ үндсэн дээр санаа тавьдгийг сүмийг зориулах ёслолын үеэр хэлсэн Соломон хааны залбирлаас мэдэж болно