Цол хэргэм
Христийн дагалдагчид шашны цол хэрэглэх нь зөв үү?
Холбоотой Библийн зүйл:
Лу 18:18, 19—Есүс хэдийгээр сайн хүн байсан ч «Сайн багш» гэж цоллуулахаас татгалзан зөвхөн Еховаг сайн гэж хэлсэн
Христийн дагалдагчид яагаад «Эцэг», «Удирдагч» зэрэг шашны цол хэрэглэдэггүй вэ?
Холбоотой Библийн зүйл:
Мт 23:9–12—«Эцэг», «Удирдагч» зэрэг цол хэрэглэхийг Есүс хориглосон
1Ко 4:14–17—Элч Паул олон хүний хувьд эцэг шиг нь байсан ч «Паул эцэг» гэх мэтээр дуудуулж байсан тухай Библийн хаана ч байдаггүй
Христийн дагалдагчид бие биедээ ах эгч дүүгийн ёсоор хандаж, мөн тийн дуудах нь яагаад зөв бэ?
Бас Үй 12:17; 18:18-ыг үзнэ үү
Холбоотой Библийн зүйл:
Мт 12:46–50—Есүс итгэл нэгтнүүдээ ах эгч дүү гэж үздэгээ хэлсэн
Христийн дагалдагчид яагаад төрийн зүтгэлтнүүд, шүүгчид болон бусад албаны хүмүүсийг цол хэргэмээр нь дуудаж болох вэ?
Холбоотой Библийн зүйл:
Үй 26:1, 2, 25—Элч Паул төрийн албаны хүмүүс болох Агрийп, Фест нарыг цол хэргэмээр нь дуудсан