Skip to content

Гарчиг руу орох

Даруу

Даруу

Ехова даруу болон бардам хүмүүсийг юу гэж үздэг вэ?

Су 15:25; 16:18, 19; 22:4; 1Пе 5:5

Бас Су 29:23; Ис 2:11, 12-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ш.дэ 26:3–5, 16–21—Уззиа хаан бардам болж Бурхны хуулийг зөрчсөн. Тахилч нарыг зөвлөгөө өгөхөд уурлан хилэгнэсэн учир Бурхан түүнийг шийтгэж уяман өвчтэй болгосон

    • Лу 18:9–14—Бардам болон даруу хүмүүсийн залбирал Еховад ямар санагддагийг Есүс жишээгээр тайлбарласан

Даруу байж чин сэтгэлээсээ гэмшвэл Ехова яадаг вэ?

Ш.дэ 7:13, 14; Ду 51:2–4, 17

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ш.дэ 12:5–7—Рехобоам хаан болон Иудагийн ноёд Еховагийн шийдвэрийг сонсоод гэмшсэн тул Ехова тэднийг устгаагүй

    • Ш.дэ 32:24–26—Хезекиа сайн хаан байсан ч бардам болжээ. Гэвч дараа нь даруу болсон учир Ехова түүнийг уучилсан

Бусадтай дотносоход даруу зан ямар ач тустай вэ?

Эф 4:1, 2; Флп 2:3; Кол 3:12, 13

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 33:3, 4—Иаков өөрт нь өш хонзон санаж байсан ах Есавтайгаа уулзахдаа гайхалтай даруу зан гаргасан учир эвлэрсэн

    • Шү 8:1–3—Шүүгч Гидеон даруу байж ефраимчуудыг өөрөөсөө дээр гэж хэлсний ачаар тэд зөөлөрч, хурцадмал байдал намжсан

Даруу зан чухал гэдгийг Есүс Христ хэрхэн заасан бэ?

Мт 18:1–5; 23:11, 12; Мр 10:41–45

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ис 53:7; Флп 2:7, 8—Зөгнөсөн ёсоор Есүс дэлхий дэх даалгавраа даруухнаар хүлээн авч, тэр байтугай зовж тарчлан шившигтэйгээр үхэхэд бэлэн байсан

    • Лу 14:7–11—Есүс даруу байхын ач холбогдлыг ойлгуулахын тулд найрын хамгийн хүндтэй суудалд залагдах тухай жишээ татсан

    • Ёох 13:3–17—Есүс элч нарынхаа хөлийг угааж зарц барлагийн ажлыг хийснээрээ даруу байхын үлгэр дуурайлыг үзүүлжээ

Өөрийнхөө болон бусдын талаар зөв үзэлтэй байж сурах нь ямар ач тустай вэ?

Даруу хүний дүр эсгэх нь яагаад ач тусгүй вэ?