Skip to content

Гарчиг руу орох

Өндөр нас; Ахмад настан

Өндөр нас; Ахмад настан

Нас дээр гарахад юу болдог вэ?

Ду 71:9; 90:10

Бас «Тайвшрал—Өвчин эмгэг, өндөр наснаас болоод хүссэнээ хийж чадахгүй байх»-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Но 12:1–8—Соломон хаан хараа муудах («цонхоор харж, уйтгарт автагдах»), чих хатуурах («шувуудын жиргээнийг ... үл сонсох») зэрэг өтөл насны зовлонг зүйрлэл ашиглан бичсэн байдаг

Ахмадууд нас ахихын зовлонг үл тоон баяр хөөрөө алдахгүй байх боломжтой юу?

2Ко 4:16–18; Яак 1:2–4

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 12:2, 23—Нас дээр гарсан зөнч Самуел Еховагийн ард түмний төлөө үргэлж залбирах нь хэчнээн чухал болохыг мэддэг байсан

    • 2Са 19:31–39—Давид хаан үнэнчээр тусалж дэмжиж байсан өндөр настай Барзиллаид талархан хааны ордонд ирж үйлчлээч гэхэд Барзиллаи хэр чадлаа мэдэж, даруу байсан учраас татгалзсан

    • Ду 71:9, 18—Давид хаан хөгшрөөд хэрэггүй болохоос айсандаа «Намайг бүү орхиоч» гэж залбиран, хойч үеийнхэндээ Бурхны тухай тунхаглах хүч чадал өгөхийг Еховагаас гуйсан

    • Лу 2:36–38—Бэлэвсэн зөнч эмэгтэй Анна Еховад насаараа үнэнч үйлчлээд ивээл хүртсэн

Ехова ахмад настнуудыг өндөр үнэлдэг нь юунаас харагддаг вэ?

Ду 92:12–14; Су 16:31; 20:29; Ис 46:4; Тит 2:2–5

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 12:1–4—Абрахамыг 75-тай байхад Ехова түүнд амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн даалгавар өгчээ

    • Да 10:11, 19; 12:13—Зөнч Даниелыг 90-ээд настай байхад нэгэн тэнгэрийн элч ирж, Еховад үнэ хүндтэй хүн гэдгийг нь, мөн үнэнч байсныхаа төлөө шагнал хүртэхийг нь батлан хэлсэн

    • Лу 1:5–13—Ехова нас дээр гарсан Зехариа, Елизабет хоёрыг ивээж гайхамшгаар Ёохан гэдэг хүүтэй болгосон

    • Лу 2:25–35—Ехова өндөр настай Симеонд Мессиа болж тодрох нялх хүүхдийг харуулж, түүний тухай зөгнөх завшаан олгосон

    • Үй 7:23, 30–36—Ехова 80 настай зөнч Мосег өөрийн ард түмэн Израйлын удирдагчаар томилжээ

Үнэнч өндөр настнууддаа бид хэрхэн хандах ёстой вэ?

Ле 19:32; 1Ти 5:1

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 45:9–11; 47:12—Иосеф нас дээр гарсан эцэг Иаковаа дэргэдээ авч, нас бартал нь тэжээж тэтгэсэн

    • Ру 1:14–17; 2:2, 17, 18, 23—Рут өндөр настай Наомигийн сэтгэлийг тайтгаруулах үг хэлдэг, тэжээж тэтгэдэг байсан

    • Ёох 19:26, 27—Есүс шонд хадуулан үхэх гэж байхдаа эхийгээ хайртай шавь Ёоханд даатгасан

Христийн дагалдагчид хурлынхаа настай ах эгч нарт хэрхэн тусалж болох вэ?