Skip to content

Гарчиг руу орох

Эцэг эх

Эцэг эх

Ехова анх гэрлэлтийг бий болгосны зарим шалтгаан юу вэ?

Эцэг эхчүүд хүүхдээ юу гэж үзэх ёстой вэ?

Ду 127:3–5; 128:3

Бас «Хүүхдүүд; Охид хөвгүүд»-ийг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 33:4, 5—Иаков хүүхдүүдээ Еховагийн өгсөн бэлэг гэж үздэг байсан

    • Ег 1:15, 16, 22; 2:1–4; 6:20—Амрам, Иохебед хоёр Мосег төрүүлж, амь насаараа дэнчин тавин байж хүүгээ хамгаалсан

Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө юу хийх ёстой вэ?

Ху 6:6, 7; 11:18, 19; Су 22:6; 2Ко 12:14; 1Ти 5:8

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 1:1–4—Елкана Шилод болдог баяр наадамд гэр бүлийнхнээ авч явдаг байсан бөгөөд Еховаг шүтэх үйл хэрэгт хүүхэд бүрээ оролцуулдаг байжээ

    • Лу 2:39, 41—Иосеф, Мариа хоёр жил бүр Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр хүүхдүүдээ аван Назараас Иерусалим хүртэл явдаг байв

Хүүхдээ Еховад дуулгавартай хүн болгож хүмүүжүүлэх нь ямар ач тустай вэ?

Су 1:8, 9; 22:6

Бас 2Ти 3:14, 15-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 2:18–21, 26; 3:19—Эцэг эх нь бяцхан Самуелыг шүтлэгийн асарт үйлчлүүлэхээр авчирч өгдөг. Гэхдээ тэд хүүдээ байнга санаа тавин эргэж тойрч, хэрэгтэй юмыг нь өгдөг байсан. Самуел Еховад хайртай, үнэнч хүн болж өсжээ

    • Лу 2:51, 52—Есүс төгс бус эцэг эхдээ үргэлж дуулгавартай байсан

Эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх зааврыг хаанаас авах вэ?

Ху 6:4–9; Эф 6:4; 2Ти 3:14–17

Бас Ду 127:1; Су 16:3-ыг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Шү 13:2–8—Эхнэр нь гайхамшгаар хүү төрүүлэх болсныг Маноа сонсоод хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар удирдлага заавар хайдаг

    • Ду 78:3–8—Библиэс сурсан зүйлээ хүүхдэдээ зааж байхыг Ехова эцэг эхчүүдээс хүсдэг

Хүүхэд Бурхныг хайрладаг гэр бүлд өссөн байлаа ч яагаад Еховад үйлчлэхгүй байхаар шийдэж магадгүй вэ?

Езе 18:1–13, 20

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 6:1–5; Юуд 6—Тэнгэрийн хөвгүүд нь тоолж баршгүй олон жилийг Еховатай хамт өнгөрүүлсэн ч зарим нь Еховад тэрсэлсэн

    • 1Са 8:1–3—Самуел үнэнч, зөв шударга зөнч байсан ч хөвгүүд нь хээл хахууль авч, шударга ёсыг гажуудуулдаг болсон

Эцэг эхчүүд хүүхдэдээ хэзээнээс Бурхны тухай зааж эхлэх хэрэгтэй вэ?

2Ти 3:15

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ху 29:10–12, 29; 31:12; Езр 10:1—Израйлчууд Еховагаар заалгахаар цуглахдаа хүүхдүүдээ авч явдаг байсан

    • Лу 2:41–52—Иосеф, Мариа хоёр жил бүр Иерусалимд болдог Дээгүүр өнгөрөх баярт Есүсийг дүү нартай нь авч явдаг заншилтай байжээ

Хүүхдээ аюултай этгээдээс хамгаалах шаардлагатай болоход эцэг эхчүүд хэний, ямар жишээг дуурайх ёстой вэ?

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ег 19:4; Ху 32:11, 12—Ехова өөрийгөө бүргэдтэй зүйрлэсэн. Бүргэд дэгдээхэйгээ зөөдөг, хамгаалдаг, халамжилдаг

    • Ис 49:15—Ехова нялх үрээ энэрдэг хөхүүл ээжээс ч илүүгээр үйлчлэгчдээ халамжилж, хамгаалахаа амладаг

    • Мт 2:1–16—Сатан зурхайчдыг хорон санаат Херод хаан руу аваачин нялх Есүсийг хөнөөлгөх санаатай байсан ч Ехова хүүгээ аврахын тулд Иосефт гэрийнхнээ аваад Египет рүү нүүх заавар өгсөн

    • Мт 23:37—Есүс ард түмэндээ туслах хүсэлтэйгээ тахиа дэгдээхэйнүүдээ далавчин доороо бөөгнүүлэхтэй зүйрлэсэн

Эцэг эх нь хүүхдүүдтэйгээ яагаад сексийн тухай ярилцах шаардлагатай вэ?

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ле 15:2, 3, 16, 18, 19; Ху 31:10–13—Сексийн талаарх Еховагийн үзэл бодол Мосегийн хуулиас тодорхой харагддаг бөгөөд хуулийг чанга уншиж сонсгох үед хүүхдүүдийг байлцуулах шаардлагатай байв

    • Ду 139:13–16—Хүний биеийг гайхамшигтай бүтээн хүүхэд төрүүлэх чадвар хайрласан Еховаг дуулалч Давид магтсан

    • Су 2:10–15—Еховагийн өгдөг мэдлэг, мэргэн ухаан биднийг гаж буруу хүмүүсээс хамгаалдаг

Эцэг эхчүүд хүүхдээ яагаад хайрын сэтгэлээр сахилгажуулах ёстой вэ?

Су 13:24; 29:17; Ие 30:11; Эф 6:4

Бас Ду 25:8; 145:9; Кол 3:21-ийг үзнэ үү

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ду 32:1–5—Давид нүгэл үйлдээд Еховад шийтгүүлсэн ч чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг уучилдгийг нь мэдээд тайвширсан

    • Ион 4:1–11—Зөнч Иона Еховад уурлан, хүндэтгэлгүй ярьсан. Гэвч Ехова өршөөнгүй байх талаар түүнд тэвчээртэй заасан

Сахилгын арга хэмжээг яагаад хайрын илрэл гэж хэлж болох вэ?

Су 3:11, 12; 13:24

Бас Су 15:32; Ил 3:19-ийг үзнэ үү