Skip to content

Гарчиг руу орох

Сайн мэдээ дэлгэрүүлэх

Сайн мэдээ дэлгэрүүлэх

Христийн дагалдагч бүр итгэл үнэмшлээ яагаад олон нийтэд тунхагладаг вэ?

Сайн мэдээ дэлгэрүүлэх нь Есүсийн хувьд хэр чухал байсан бэ?

Лу 8:1; Ёох 18:37

  • Холбоотой Библийн зүйл:

    • Лу 4:42–44—Есүс сайн мэдээ тунхаглахын төлөө дэлхий рүү илгээгдсэн гэдгээ хэлсэн

    • Ёох 4:31–34—Есүс сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг хоол шиг үздэгээ хэлжээ

Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүд л сайн мэдээ дэлгэрүүлэх ёстой юу?

Ду 68:11; 148:12, 13; Үй 2:17, 18

  • Холбоотой Библийн зүйл:

    • Х.дэ 5:1–4, 13, 14, 17—Бяцхан израйл охин сири эзэгтэйдээ Еховагийн зөнч Елишагийн тухай ярьжээ

    • Мт 21:15, 16—Сүмд хөвгүүд Есүсийг магтахад ахлах тахилчид, хуулийн багш нар эгдүүцдэг. Харин Есүс тэднийг өмөөрсөн

Ахлагчид дэлгэрүүлэх, заах ажилд ямар үүрэгтэй оролцдог вэ?

Дэлгэрүүлэх ажлаа хийхэд маань Ехова, Есүс хоёр хэрхэн тусалдаг вэ?

2Ко 4:7; Флп 4:13; 2Ти 4:17

  • Холбоотой Библийн зүйл:

    • Үй 16:12, 22–24; 1Те 2:1, 2—Элч Паул ба түүний нөхөд эсэргүүцэл хавчлагатай тулгарсан ч Бурхны тусламжтайгаар зоригтой дэлгэрүүлсээр байсан

    • 2Ко 12:7–9—Паул «махан биедээ өргөстэй» гэж хэлэхдээ эрүүл мэндийн асуудлын тухай хэлсэн бололтой. Гэлээ ч Ехова хүч өгсөн учраас идэвх зүтгэлтэй дэлгэрүүлсээр байсан

Сайн мэдээ дэлгэрүүлэх эрхийг Христийн дагалдагчдад хэн эсвэл юу өгдөг вэ?

1Ко 1:26–28; 2Ко 3:5; 4:13

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ёох 7:15—Есүс сургуульд сураагүй атлаа их мэдлэгтэй байгаад нутгийнхан нь гайхсан

    • Үй 4:13—Есүсийн элч нар эгэл жирийн, эрдэм номгүй гэгддэг ч идэвх зүтгэлтэй, эр зоригтой дэлгэрүүлдэг байсан

Дэлгэрүүлэх, заах ажилд бусдыг сургаасай гэж Бурхан биднээс хүсдэг. Үүнийг хаанаас мэдэх вэ?

Мр 1:17; Лу 8:1; Эф 4:11, 12

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ис 50:4, 5—Мессиа дэлхийд ирэхээсээ өмнө Еховагаар заалгасан

    • Мт 10:5–7—Есүс дэлхий дээр байхдаа шавь нараа дэлгэрүүлэх ажилд тэвчээртэй сургасан

Бид сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавраа юу гэж үзэх ёстой вэ?

Бид дэлгэрүүлэх ажилд оролцохоороо яадаг вэ?

Бид дэлгэрүүлэхдээ юуны тухай ярьдаг вэ?

Мт 24:14; 28:19, 20; Үй 26:20; Ил 14:6, 7

Бас Ис 12:4, 5; 61:1, 2-ыг үзнэ үү

Христийн дагалдагчид хуурамч сургаалыг яагаад илчилдэг вэ?

2Ко 10:4, 5

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мр 12:18–27—Есүс садукайчуудад амилалтын талаар буруу ойлголттойг нь батлахын тулд Сударт үндэслэн ярилцсан

    • Үй 17:16, 17, 29, 30—Шүтээн шүтэх нь буруу гэдгийг элч Паул афинчуудад итгүүлэхийг оролдсон

Бид яаж дэлгэрүүлдэг вэ?

Бид яагаад олон нийтийн газар дэлгэрүүлдэг вэ?

Ёох 18:20; Үй 16:13; 17:17; 18:4

Бас Су 1:20, 21-ийг үзнэ үү

Дэлгэрүүлэхэд яагаад тэвчээртэй, тууштай байх хэрэгтэй вэ?

Ис 6:9–11; 2Пе 3:9

Дэлгэрүүлэхлээр ямар сайн үр дүнд хүрдэг вэ?

Бид яагаад боломж болгоныг ашиглан дэлгэрүүлэх ёстой вэ?

1Ко 9:23; 1Ти 2:4; 1Пе 3:15

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ёох 4:6, 7, 13, 14—Есүс ядарсан байсан ч худгийн дэргэд самари эмэгтэйд сайн мэдээ дэлгэрүүлсэн

    • Флп 1:12–14—Элч Паул итгэл үнэмшлээсээ болоод шоронд хоригдсон ч дэлгэрүүлэх, бусдыг урамшуулах боломж бүрийг ашигладаг байсан

Хүн болгон мэдээг маань сонсож, хүлээж авна гэж бодох нь зөв үү?

Ёох 10:25, 26; 15:18–20; Үй 28:23–28

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ие 7:23–26—Израйлчууд Еховагийн илгээсэн зөнчдийг сонсохоос удаа дараа татгалзсаныг зөнч Иеремиа бичжээ

    • Мт 13:10–16—Олон хүн сайн мэдээ сонсох боловч хүлээж авахгүйгээрээ Исаиагийн үеийнхэнтэй адилхан байх болно гэж Есүс хэлсэн

Сонсох ч завгүй хүн олон байгаад бид яагаад гайхдаггүй вэ?

Зарим хүн сонсоод шууд хүлээж авах ч тууштай явахгүй гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

Зарим хүн эсэргүүцэхэд бид Библийн ямар жишээг бодоод тайвширч болох вэ?

Хүмүүс дэлгэрүүлэхийг маань болиулах гэж оролдвол бид яадаг вэ?

Зарим хүн сайн мэдээнд нааштай хандана гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ?

Бурхан сайн мэдээ тунхаглагчдаас юу хүсдэг вэ?

Үй 20:26, 27; 1Ко 9:16, 17; 1Ти 4:16

Бас Езе 33:8-ыг үзнэ үү

Бид яагаад шашин шүтлэг, яс үндэс, арьс өнгөөр ялгаварлалгүй бүх хүнд дэлгэрүүлэх ёстой вэ?

Мт 24:14; Үй 10:34, 35; Ил 14:6

Бас Ду 49:1, 2-ыг үзнэ үү

Долоо хоногийн аль ч өдөр, амралтын өдөр ч дэлгэрүүлэх нь зөв үү?

Бүх хүнд, тэр байтугай Библи уншдаг, шашин шүтлэгтэй хүнд дэлгэрүүлэх нь зөв гэдгийг Библийн ямар жишээ харуулдаг вэ?