Skip to content

Гарчиг руу орох

Хоорондох маргаанаа шийдвэрлэх

Хоорондох маргаанаа шийдвэрлэх

Бид хэн нэгэнд гомдсон бол яагаад уурлах юм уу өс санаж болохгүй вэ?

Су 20:22; 24:29; Ро 12:17, 18; Яак 1:19, 20; 1Пе 3:8, 9

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 25:9–13, 23–35—Давид нөхдийнхөө хамт Набалд доромжлуулж, тусламж авч чадаагүйдээ уур нь шатаж, Набалын гэр бүлийн бүх эрчүүдийг хүйс тэмтрэхээр шийддэг. Гэхдээ Абигаилын ухаалаг зөвлөгөөг сонсоод өшөө авахаа больсон

    • Су 24:17–20—Дайснаа унахад баярлавал Еховад таалагдахгүй гэдгийг Соломон хаан Бурхны ард түмэнд анхааруулсан. Ехова шударгаар шүүнэ гэдэгт бид итгэж найдах хэрэгтэй

Хүнтэй муудалцвал яагаад харьцахаа болих юм уу тэр хүнд муу санах ёсгүй вэ?

Ле 19:17, 18; 1Ко 13:4, 5; Эф 4:26

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 5:23, 24—Есүсийн зааснаар бид гомдоосон ах дүүтэйгээ эвлэрэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой

Хэн нэгэнд гомдвол яах ёстой вэ?

Су 10:12; 19:11; Эф 4:32; Кол 3:13

Бидний эсрэг дахин дахин нүгэл үйлдсэн ч чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг яагаад уучлах ёстой вэ?

Биднийг гүтгэх, луйвардах зэргээр нүгэл үйлдсэн итгэл нэгтнээ тоохгүй өнгөрөхөд хэцүү санагдаж байвал түүнтэй хэн, ямар зорилгоор ярих ёстой вэ?

Мт 18:15

Бас Яак 5:20-ийг үзнэ үү

Өөрсдийг маань гүтгэсэн юм уу луйвардсан итгэл нэгтэнтэйгээ ганцаарчлан уулзсан ч тэр хүн гэмшихгүй бол бид яах хэрэгтэй вэ?