Skip to content

Гарчиг руу орох

Ажил

Ажил

Баяр баясгалантай байхад ажил хэрхэн нөлөөлдөг вэ?

Но 2:24; 3:13, 22

Ажлаа чанартай сайн хийж сурахын давуу тал юу вэ?

Су 22:29

  • Холбоотой Библийн зүйл:

    • 1Са 16:16–23—Израйлын хааныг тайвшруулахад залуу Давидын хөгжмийн авьяас хэрэг болсон

    • Ш.дэ 2:13, 14—Хирам-аби гарын дүйтэй байсан учраас Соломон хаан түүнийг барилгын ажилдаа авч ажиллуулсан

Еховагийн үйлчлэгч хүн яагаад ажлаа сайн хийдэг байх ёстой вэ?

Эф 4:28; Кол 3:23

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 24:10–21—Ребека Абрахамын зарцын гуйснаас ч илүүг хийж өгөн тусч, ажилсаг болохоо харуулсан

    • Флп 2:19–23—Залуу Тимот даруухан, бусдад дуртайяа тусалдаг байсан учраас элч Паул түүнд чухал даалгавар өгсөн

Бурхны үйлчлэгч яагаад залхуу байж болохгүй вэ?

Су 13:4; 18:9; 21:25, 26; Но 10:18

  • Холбоотой Библийн зүйл:

    • Су 6:6–11—Хүн залхуу биш ажилсаг байх ёстой гэдгийг ойлгуулахын тулд Соломон хаан шоргоолжоор жишээ татсан

Хэрэгцээгээ хангахын тулд яагаад ажил хийх ёстой вэ?

Гэр бүлээ тэжээхийн тулд яагаад ажил хийх ёстой вэ?

1Ти 5:8

  • Холбоотой Библийн зүйл:

    • Ру 1:16, 17; 2:2, 3, 6, 7, 17, 18—Залуу бэлэвсэн эмэгтэй Рут хадам эх Наомигаа тэжээхийн тулд нөр их хөдөлмөрлөсөн

    • Мт 15:4–9—Бурханд үйлчилдгээрээ далимдуулан эцэг эхээ асрахаас хойш суудаг хүмүүсийг Есүс буруушаасан

Христийн дагалдагчид яагаад нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг бусадтай хуваалцах ёстой вэ?

Бид ямар зорилгоор ажил хийж мөнгө олох ёстой вэ?

Ехова биднээс ажлаа сайн хийгээд хэрэгцээгээ хангаасай гэж хүсдэгийг хаанаас мэдэх вэ?

Мт 6:25, 30–32; Лу 11:2, 3; 2Ко 9:10

  • Холбоотой Библийн зүйл:

    • Эх 31:3–13—Лабан өөрийн хүргэн хүү, мөн ажилчин болох Иаковт шударга бус хандаж байсан ч Ехова ажилч хичээнгүй Иаковыг ивээсэн

    • Эх 39:1–6, 20–23—Иосефыг Потифарын боол байхад ч, шоронгийн хоригдол байхад ч Ехова ажил үйлсийг нь ивээжээ

Яагаад ажил хийхийг Бурханд үйлчлэхээс чухалд үзэж болохгүй вэ?

Ду 39:5–7; Мт 6:33; Ёох 6:27

  • Холбоотой Библийн зүйл:

    • Лу 12:15–21—Мөнгө олохыг Бурхантай дотносохоос чухалд үзэх нь мунхаг хэрэг гэдгийг Есүс жишээгээр тайлбарласан

    • 1Ти 6:17–19 —Элч Паул чинээлэг дагалдагчдад биеэ тоохын аюулаас сэрэмжлүүлж, «сайн үйлсээр баян» байхыг уриалсан

Ажил сонгохдоо ямар зарчмыг удирдлага болгох ёстой вэ?

Еховагийн төлөө ажиллах

Христийн дагалдагчдын хийх ёстой хамгийн чухал ажил юу вэ?

Бид яагаад Еховад үйлчлэхийн төлөө өөрийгөө дээд зэргээр дайчилдаг вэ?

Бүх хүн Еховад яг адилхан үйлчилнэ гэж бодох ёсгүйн учир юу вэ?

Гал 6:3–5

  • Холбоотой Библийн зүйл:

    • Мт 25:14, 15—Есүс дагалдагч бүрээсээ яг адилхан ажил хийхийг шаарддаггүйгээ нэгэн ёгт үлгэрээр ойлгуулжээ

    • Лу 21:2–4—Ядуу бэлэвсэн эмэгтэйн өргөсөн багахан хандивыг Есүс өндөр үнэлсэн

Еховагийн даалгасан ажлыг хийх хүчийг бид хаанаас авдаг вэ?

2Ко 4:7; Эф 3:20, 21; Флп 4:13

  • Холбоотой Библийн зүйл:

    • 2Ти 4:17—Элч Паул яг хэрэгтэй үед Бурхнаас хүч авснаа хүлээн зөвшөөрсөн

Еховагийн төлөө шаргуу зүтгэвэл яагаад жаргалтай болдог вэ?

Ду 40:8; Ёох 13:17; Яак 1:25

Бас Мт 25:23-ыг үзнэ үү