Skip to content

Гарчиг руу орох

ЯРИА ЭХЛЭХ

ХИЧЭЭЛ 2

Энгийн ярих

Энгийн ярих

Зарчим: «Цагаа олсон үг юутай сайхан бэ!»—Сур. 15:23.

Филип яасан бэ?

1. ВИДЕОГ үзэх юм уу Үйлс 8:30, 31-ийг уншаад дараах асуултыг бодоорой.

  •   а. Филип хэрхэн яриа эхлүүлсэн бэ?

  •  б. Үүнийг яагаад яриа эхлүүлж, шинэ зүйл хэлж өгөх сайн арга гэж хэлж болох вэ?

Филипээс юу сурч болох вэ?

2. Хэрэв бид жирийн юм яривал нөгөө хүн биеэ барихгүй тайван байж, яриаг маань дуртайяа сонсоно.

Филипийг дуурайгаарай

3. Ажигч гярхай байх. Хүний нүүрний хувирал, дохио зангаа их юм хэлж өгдөг. Тухайн хүн тантай ярих дуртай байна уу? Тийм бол яриагаа Библийн үнэн рүү хандуулан «... гэдгийг та мэдэх үү?» гэж асууж болох юм. Дургүй байхад нь ярих хэрэггүй.

4. Тэвчээртэй байх. Шууд л Библийн тухай ярих гэж бүү яараарай. Яриандаа эвтэйхэн хавчуулах боломжийг хүлээгээрэй. Энэ удаа олдохгүй байлаа ч дараа олдож магадгүй.

5. Уян хатан байх. Таны огт бодож байгаагүй сэдэв рүү яриа хазайж магадгүй. Нөгөө хүнийхээ чухал гэсэн сэдвээр ярилцахад бэлэн байгаарай. Энэ нь бэлдээгүй зүйлээ ярина гэсэн үг.

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ