Skip to content

Гарчиг руу орох

ЯРИА ЭХЛЭХ

ХИЧЭЭЛ 4

Даруу байх

Даруу байх

Зарчим: «Даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож бай»—Флп. 2:3.

Паул яасан бэ?

1. ВИДЕОГ үзэх юм уу Үйлс 26:2, 3-ыг уншаад дараах асуултыг бодоорой.

  •   а. Паул Агрийп хаантай ярихдаа хэрхэн даруу байсан бэ?

  •  б. Паул Агрийп хааны анхаарлыг өөртөө бус, харин Ехова болон Сударт хэрхэн хандуулсан бэ? (Үйлс 26:22-ыг үзээрэй).

Паулаас юу сурч болох вэ?

2. Бид ярихдаа даруу, хүндэтгэлтэй байвал хүмүүс мэдээг маань анхаарна.

Паулыг дуурайгаарай

3. Их зан гаргахгүй байх. Би мэднэ, та мэдэхгүй гэсэн сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжлоорой. Хүндэтгэлтэй яриарай.

4. Библид үндэслэн ярьж байгаагаа тодорхой харуулах. Бурхны Үг хүний ухаан бодол, сэтгэл санаанд нөлөөлөх хүчтэй. Тийм учраас энэ номд үндэслэн яривал итгэлийнх нь үндсийг зөв тавина.

5. Дөлгөөн байх. Өөрийнхөө зөвийг батлах гэж бүү зүтгээрэй. Бидний зорилго бол маргах биш юм. Тайван байгаарай. Ярихад тохиромжгүй санагдвал яриагаа дуусгаарай. Ингэх нь даруугийн шинж юм (Сур. 22:3; Тит 3:2). Дөлгөөн байвал тэр хүн дараа мэдээг маань сонсохыг хэн байг гэх вэ!

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ