Skip to content

Гарчиг руу орох

ДАВТАН УУЛЗАХ

ХИЧЭЭЛ 8

Тэвчээртэй байх

Тэвчээртэй байх

Зарчим: «Хайрладаг хүн тэвчээртэй»—1 Кор. 13:4.

Есүс яасан бэ?

1. ВИДЕОГ үзэх юм уу Ёохан 7:3–5; 1 Коринт 15:3, 4, 7-г уншаад дараах асуултыг бодоорой.

  •   а. Есүсийн дүү нар эхэндээ мэдээнд нь яаж хандсан бэ?

  •  б. Есүс дүү Яаковтаа тэвчээртэй тусалсан нь юунаас харагддаг вэ?

Есүсээс юу сурч болох вэ?

2. Зарим хүн бусдыг бодвол сайн мэдээг хүлээж авахдаа удаан учраас бид тэвчээртэй байх хэрэгтэй.

Есүсийг дуурайгаарай

3. Аргаа өөрчлөх. Хэрэв хүн Библийн хичээл хийх саналыг нааштай хүлээж аваагүй бол хүчлэх хэрэггүй. Харин боломж олдвол Библийн хичээл яаж хийдэг, ямар ач тустайг харуулсан видео юм уу өгүүлэл үзүүлж ярилцаарай.

4. Харьцуулахгүй байх. Хүн болгон адилгүй. Гэр бүлийнхэн юм уу сонирхогч тань Библийн хичээл хийхээс цааргалдаг эсвэл Библийн сургаалыг хүлээн зөвшөөрдөггүй бол шалтгааныг нь олж мэдэхийг хичээгээрэй. Ямар нэг шашны сургаалыг чухалд үздэг үү? Хамаатан юм уу хөршүүд нь хавчиж эсэргүүцдэг үү? Таны ярьсныг бодож, Библийн сургаалыг үнэлж цэгнэдэг болоход нь хугацаа хэрэгтэй учраас тэвчээртэй хүлээгээрэй.

5. Залбирах. Өөдрөг байж, тэр хүний ая эвийг олоход туслахыг гуйж залбираарай. Мөн үнэхээр сонирхож байгаа эсэхийг нь мэдэж, дахин очих үгүйгээ шийдэх хэрсүү ухааныг Еховагаас гуйгаарай (1 Кор. 9:26).

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ