Skip to content

Гарчиг руу орох

ШАВЬ БОЛГОХ

ХИЧЭЭЛ 11

Энгийн заах

Энгийн заах

Зарчим: «Ойлгогдохоор ярих»—1 Кор. 14:9.

Есүс яасан бэ?

1. ВИДЕОГ үзэх юм уу Матай 6:25–27-г уншаад дараах асуултыг бодоорой.

  •   а. Ехова бидэнд санаа тавьдгийг Есүс жишээгээр хэрхэн тайлбарласан бэ?

  •  б. Есүс шувуудыг нэгд нэгэнгүй мэддэг байсан ч ямар энгийн юм ярьсан бэ? Тэр нь яагаад үр дүнтэй байсан бэ?

Есүсээс юу сурч болох вэ?

2. Энгийн заавал хүн амархан тогтоодог. Бас зүрх сэтгэлд нь хүрдэг.

Есүсийг дуурайгаарай

3. Хэтэрхий их ярихгүй байх. Тухайн сэдвээр мэддэг бүхнээ ярих гэсний хэрэггүй. Судлах материалд бичсэнээс хазайхгүй байхыг хичээгээрэй. Асуулт асуусан бол хариулахыг нь хүлээгээрэй. Суралцагч юу гэж хариулахаа мэдэхгүй юм уу Библийн сургаалтай зөрчилдөх юм хэлбэл бодуулахын тулд нэмэлт асуулт асуугаарай. Гол санааг ойлгосон бол цааш нь үргэлжлүүлээрэй.

4. Шинэ зүйлийг өмнө нь мэдэж авсан зүйлтэйгээ холбож ойлгоход нь туслах. Жишээ нь амилах тухай хичээл рүү орохоосоо өмнө хүн үхээд яадаг тухай хичээлийг товчхон давтаж болох юм.

5. Сайтар бодож байгаад жишээ татах. Жишээ татахаасаа өмнө өөрөөсөө ингэж асуугаарай.

  •   а. «Энэ жишээ энгийн байна уу?»

  •  б. «Суралцагч маань шууд ойлгох уу?»

  •  в. «Зөвхөн жишээг биш, гол санааг нь бас тогтоох болов уу?»

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ