Skip to content

Гарчиг руу орох

ХАВСРАЛТ А

Бид үнэнийг заадаг

Бид үнэнийг заадаг

Чин сэтгэлтэй хүмүүс үнэнийг сонсоод л шууд мэднэ гэдгийг Есүс хэлсэн (Ёох. 10:4, 27). Тийм болохоор бид хүмүүстэй ярилцах болгондоо Библийн үнэнийг дуулгахыг хүсдэг. Тэгэхийн тулд «... гэдгийг та мэдэх үү?», «... гэж та сонсож байсан уу?» гэж асууж болох юм. Дараа нь холбоотой Библийн зүйлийг эш татаж тайлбарлах нь зүйтэй. Библийн үнэнийг товчхон ч гэсэн хэлж өгвөл зүрх сэтгэлд нь үнэний үр таригдаж магадгүй. Тэр үрийг Бурхан ургуулна (1 Кор. 3:6, 7).

 ИРЭЭДҮЙ

  1. 1. Удахгүй бүх юм өөрчлөгдөх гэж байгааг өнөө үед болж буй үйл явдал, хүмүүсийн зан авираас мэдэж болно (Мат. 24:3, 7, 8; Лук 21:10, 11; 2 Тим. 3:1–5).

  2. 2. Дэлхий хэзээ ч сүйрэхгүй (Дуу. 104:5; Ном. 1:4).

  3. 3. Байгаль орчин сэргэнэ (Ис. 35:1, 2; Илч. 11:18).

  4. 4. Бүх хүн цоо эрүүл болно (Ис. 33:24; 35:5, 6).

  5. 5. Та дэлхий дээр мөнх амьдарна (Дуу. 37:29; Мат. 5:5).

 ГЭР БҮЛ

  1. 6. Нөхөр хүн «өөрийгөө хайрладаг шигээ эхнэрээ хайрлах ёстой» (Эф. 5:33; Кол. 3:19).

  2. 7. Эхнэр нь нөхрөө гүнээ хүндлэх ёстой (Эф. 5:33; Кол. 3:18).

  3. 8. Эхнэр нөхөр хоёр бие биедээ үнэнч байх ёстой (Мал. 2:16; Мат. 19:4–6, 9; Евр. 13:4).

  4. 9. Эцэг эхээ хүндэлж, үгэнд нь ордог хүүхэд сайн сайхан явна (Сур. 1:8, 9; Эф. 6:1–3).

NASA, ESA and the Hubble Heritage Team (STScI/​AURA)-ESA/​Hubble Collaboration. Licensed under CC BY 4.0. Source.

 БУРХАН

  1. 10. Бурхан нэртэй (Эх. 2:4, ШЕ; Үйлс 2:21).

  2. 11. Бурхан бидэнд чухал мэдээ дуулгадаг (2 Тим. 3:16, 17; 2 Петр 1:20, 21).

  3. 12. Бурхан шударга бөгөөд хэнийг ч ялгаварладаггүй (Д.хууль 10:17; Үйлс 10:34, 35).

  4. 13. Бурхан бидэнд туслахыг хүсдэг (Дуу. 46:1; 145:18, 19).

 ЗАЛБИРАЛ

  1. 14. Өөрт нь залбирахыг Бурхан биднээс хүсдэг (Дуу. 62:8; 65:2; 1 Петр 5:7).

  2. 15. Хэрхэн залбирахыг Библиэс мэдэж болно (Мат. 6:7–13; Лук 11:1–4).

  3. 16. Бид байнга залбирах учиртай (Мат. 7:7, 8; 1 Тес. 5:17).

 ЕСҮС

  1. 17. Есүс агуу багш байсан. Зөвлөгөө нь одоо ч ач тустай (Мат. 6:14, 15, 34; 7:12).

  2. 18. Есүс өнөө үед болж буй үйл явдлуудыг зөгнөсөн (Мат. 24:3, 7, 8, 14; Лук 21:10, 11).

  3. 19. Есүс бол Бурхны Хүү (Мат. 16:16; Ёох. 3:16; 1 Ёох. 4:15).

  4. 20. Есүс Төгс хүчит Бурхан биш (Ёох. 14:28; 1 Кор. 11:3).

Based on NASA/​Visible Earth imagery

 БУРХНЫ ХААНТ ТӨР

  1. 21. Бурхны Хаант төр гэдэг нь тэнгэрт байдаг бодит засгийн газар юм (Дан. 2:44; 7:13, 14; Мат. 6:9, 10; Илч. 11:15).

  2. 22. Хүний засаглал үгүй болж, Бурхны Хаант төр захирна (Дуу. 2:7–9; Дан. 2:44).

  3. 23. Хүн төрөлхтний бэрхшээлийг зөвхөн Бурхны Хаант төр арилгана (Дуу. 37:10, 11; 46:9; Ис. 65:21, 23).

 ЗОВЛОН

  1. 24. Бурхан бидэнд зовлон учруулдаггүй (Д.хууль 32:4; Яак. 1:13).

  2. 25. Энэ ертөнцийг Сатан захирдаг (Лук 4:5, 6; 1 Ёох. 5:19).

  3. 26. Таны зовж байгааг Бурхан хардаг бөгөөд танд туслахыг хүсдэг (Дуу. 34:17–19; Ис. 41:10, 13).

  4. 27. Бурхан удахгүй зовлонг арилгана (Ис. 65:17; Илч. 21:3, 4).

 ҮХЭЛ

  1. 28. Үхэгсэд юу ч мэддэггүй, тэд зовж тарчилдаггүй (Ном. 9:5; Ёох. 11:11–14).

  2. 29. Үхсэн хүн бидэнд туслах юм уу хор хүргэж чадахгүй (Дуу. 146:4б; Ном. 9:6, 10).

  3. 30. Нас барсан хайртай хүмүүс маань амилна (Иов 14:13–15; Ёох. 5:28, 29; Үйлс 24:15).

  4. 31. «Цаашид үхэл байхгүй болно» (Илч. 21:3, 4; Ис. 25:8).

 ШАШИН

  1. 32. Ихэнх шашин Бурханд таалагддаггүй (Иер. 7:11; Мат. 7:13, 14, 21–23).

  2. 33. Хоёр нүүр гаргахыг Бурхан үзэн яддаг (Ис. 29:13; Мика 3:11; Марк 7:6–8).

  3. 34. Жинхэнэ шашныхан хайраараа танигддаг (Мика 4:3; Ёох. 13:34, 35).