Skip to content

Гарчиг руу орох

ХАВСРАЛТ В

«Үүрд жаргалтай амьдраарай!» номоор хичээл заах

«Үүрд жаргалтай амьдраарай!» номоор хичээл заах

Бид «Үүрд жаргалтай амьдраарай!» номыг гаргахын тулд маш их залбирч, нарийн судалгаа хийсэн. Тиймээс энэ номын үр шимийг бүрэн дүүрэн хүртье гэвэл Библийн хичээлдээ дараах аргыг хэрэглээрэй.

Хичээлийн өмнө

  1. 1. Сайн бэлдээрэй. Ингэхдээ суралцагчийнхаа хэрэгцээ шаардлага, ахуй амьдрал, үзэл бодлыг тооцож үзээрэй. Түүний хувьд ойлгоход эсвэл хэрэгжүүлэхэд юу хэцүү байж болохыг төсөөлөхийг хичээгээрэй. «Мэдлэгээ тэлье» хэсгийн материал суралцагчид тань хэрхэн тус болж болохыг бодоорой. Шаардлагатай бол уг материалыг хичээлийн үеэр ашиглаарай.

Хичээлийн үеэр

  1. 2. Суралцагч тань дургүйцэхгүй бол хичээлийн эхэн болон төгсгөлд залбирч байгаарай.

  2. 3. Битгий их яриарай. Өгөгдсөн материалаас хазайх хэрэггүй. Суралцагчаараа сайн яриулаарай.

  3. 4. Шинэ хэсэг рүү орох болгондоо тухайн хэсгийн зорилгыг уншиж, гарчгуудаас онцолж дурдаарай.

  4. 5. Хэсэг бүрийн төгсгөлд давтах асуултыг асууж, үзсэн зүйлээ тогтооход нь туслаарай.

  5. 6. Хичээл болгон дээрээ:

    1. а. Догол мөрийг уншаарай.

    2. б. «Уншина уу» гэсэн Библийн зүйлүүдийг уншаарай.

    3. в. Шаардлагатай гэж үзвэл бусад Библийн зүйлүүдийг бас уншаарай.

    4. г. Хамт үзэх бүх видеог тоглуулаарай (боломжтой бол).

    5. д. Бүх асуултыг асуугаарай.

    6. е. «Ухаж ойлгоё» хэсгийн зурагт анхаарлыг нь хандуулж, тайлбарлуулаарай.

    7. ё. «Зорилт» хавсралтыг ашиглан хэр зэрэг ахиж яваагаа мэдэхэд нь суралцагчдаа туслаарай. Номд бичсэний дагуу юм уу өөр зорилго тавихыг зөвлөөрэй. Эсвэл аль алиныг нь зорилгоо болгоход нь туслаарай.

    8. ж. Хичээлдээ бэлдэж байх үед «Мэдлэгээ тэлье» хэсгийн өгүүлэл, видеоноос аль нь илүү таалагдсаныг асуугаарай.

    9. з. Нэг удаагийн уулзалтаар нэг хичээл дуусгахыг хичээгээрэй.

Хичээлийн дараа

  1. 7. Суралцагчийнхаа тухай бодоорой. Түүний төлөө Еховад залбирч ахиц гаргах бүрд нь ивээхийг гуйгаарай. Мөн та суралцагчдаа туслахын тулд Еховагаас мэргэн ухаан гуйгаарай.