Skip to content

Гарчиг руу орох

1. Газар хөдлөлт

1. Газар хөдлөлт

1. Газар хөдлөлт

«Хаа сайгүй газар хүчтэй хөдөлнө» (ЛУК 21:11).

● Хаити улсад Винни гэдэг ой дөрвөн сартай охиныг нурангин дороос аварчээ. Гамшиг болсон газар сурвалжлага хийж байсан телевизийн баг Виннигийн гинших дууг сонссон байна. Газар хөдлөлтийн үеэр Винни амьд үлдсэн ч эцэг эх нь амиа алджээ.

БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? 2010 оны 1 дүгээр сард Хаити улсад 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 300 000 гаруй хүн амиа алджээ. Бас 1,3 сая хүн орон гэргүй хоцорсон байна. Ийм хүчтэй газар хөдлөлт ганцхан Хаитид болоогүй. 2009 оны 4 сараас 2010 оны 4 сарын хооронд дэлхий даяар дор хаяж 18 хүчтэй газар хөдлөлт болсон.

ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Бид орчин үеийн техник технологийн ачаар газар хөдлөлт хэр их болж байгааг мэдэж байгаа болохоос газар хөдлөлт угаасаа л болж байдаг.

ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Эцсийн өдрүүдэд хэр их газар хөдлөлт болохыг Библид тодорхой бичээгүйг анхаараарай. Харин «хаа сайгүй газар хүчтэй хөдөлнө» гэж байдаг. Газар хүчтэй хөдөлнө гэсэн нь түүхэн дэх энэ онцгой цаг үе буюу эцсийн өдрүүдийн нэг чухал шинж тэмдэг юм (Марк 13:8; Лук 21:11).

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Библид зөгнөсөн хүчтэй газар хөдлөлт одоо болж байгаа юу?

Газар хөдлөлт болж байгаа нь өнөө үе бол эцсийн өдрүүд гэдгийн дан ганц нотолгоо биш юм. Энэ нь одоо биелж байгаа зөгнөлүүдийн зөвхөн нэг нь юм. Өөр ямар ямар зөгнөл байдгийг авч үзье.

[4-р хуудасны товчлол]

«Бид [геофизикчид] иймэрхүү газар хөдлөлтийг хүчтэй газар хөдлөлт гэдэг. Харин бусад хүн аймшигтай газар хөдлөлт гэдэг».—КЕН ХАДНАТ, АНУ-ын ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН АЛБА

[4-р хуудасны зураг эзэмшигч]

© William Daniels/​Panos Pictures