Skip to content

Гарчиг руу орох

5. Дэлхийгээ сүйтгэнэ

5. Дэлхийгээ сүйтгэнэ

5. Дэлхийгээ сүйтгэнэ

«[Бурхан] дэлхийг устгагчдыг устга[на]» (ИЛЧЛЭЛ 11:18).

● Пирри Нигери улсын Кпор тосгонд дал модны шүүсээр дарс хийдэг аж. Нигер мөрөнд их хэмжээний газрын тос асгарснаас болж бизнес нь дампуурчээ. Тэрбээр: «Газрын тос асгарснаас болж загаснууд үхэж, арьс маань гэмтэж, гол горхинууд бохирдсон. Тэгээд би амьжиргааны эх үүсвэргүй болсон» гэж ярьсан юм.

БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? Зарим мэргэжилтний хэлснээр, жил бүр далай тэнгист 6,5 сая тонн хог хаягддаг байна. Энэ хог хаягдлын 50 хувийг хуванцар хог эзэлдэг бөгөөд хэдэн зуун жил болж байж задардаг ажээ. Хүмүүс байгаль дэлхийгээ бохирдуулахаас гадна байгалийн нөөцийг хайр гамгүй ашиглаж байна. Энэ чигээрээ байвал байгалийн нөөц хомсдоно. Судалгаанаас харвал, байгаль дэлхий хүмүүсийн нэг жил ашигласан нөөцийг нөхөн сэргээхэд нэг жил таван сар шаардлагатай байдаг аж. «Дэлхийн хүн амын тоо болон хүмүүсийн хэрэглээ энэ эрчээрээ өсвөл 2035 он гэхэд дахиад нэг дэлхий хэрэгтэй болно» гэж Австралийн нэгэн сонинд нийтэлжээ («Sydney Morning Herald»).

ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Хүн ухаантай бас аливаа асуудлыг шийдэх чадвартай. Иймээс эдгээр асуудлыг шийдвэрлэж, дэлхийгээ авран хамгаалж чадна.

ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Олон хөдөлмөрч хүн, бас байгууллагууд байгаль орчны асуудалд маш их анхаарал хандуулдаг болсон. Гэхдээ л дэлхий маань асар их бохирдсоор байна.

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Бурхан амласан ёсоороо дэлхийг устгуулахгүйн тулд хөндлөнгөөс оролцож дэлхийг аврах шаардлагатай юу?

Библид энэ таван зөгнөлөөс гадна эцсийн өдрүүдэд ямар сайхан үйл явдал болохыг бас зөгнөсөн байдаг. Нэг үйл явдлыг нь зургаа дахь зөгнөлөөс мэдэж аваарай.

[8-р хуудасны товчлол]

«Миний амьдарч байсан газар диваажин шиг байсан ч одоо хортой хог хаягдлаар дүүрсэн овоо шиг болсон». (ЭРИН ТАМБЭР, МЕКСИКИЙН БУЛАНГИЙН ЭРГИЙН ОРШИН СУУГЧ, АНУ. 2010 ОНД МЕКСИКИЙН БУЛАНД ГАЗРЫН ТОС АСГАРСНЫ ХОР УРШГИЙН ТАЛААР ЯРЬСАН НЬ)

[8-р хуудасны хавсралт]

Бурхан буруутай юу?

Өнөө үед муу муухай явдал газар авахыг Библид зөгнөсөн байдагт Бурхан буруутай юу? Бурхан бидэнд зовлон бэрхшээл учруулдаг уу? Эдгээр асуултын үнэн зөв хариуг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библиэс юу мэдэж авах вэ?» номын 11-р бүлгээс мэдэж аваарай.

[8-р хуудасны зураг эзэмшигч]

U.S. Coast Guard photo