Skip to content

Гарчиг руу орох

Тун удахгүй сайхан цаг ирнэ

Тун удахгүй сайхан цаг ирнэ

Тун удахгүй сайхан цаг ирнэ

«Тун удахгүй хорон санаатан үгүй болно. ... Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» (ДУУЛАЛ 37:10, 11).

ЭНЭ зөгнөл биелэхийг та өөрийн биеэр үзмээр байна уу? Мэдээж үзмээр байгаа байх. Энэ зөгнөл тун удахгүй биелнэ гэдэгт итгэх баттай үндэс бий.

Өмнөх өгүүллүүдээр, биднийг «эцсийн өдрүүдэд» амьдардгийг хөдөлгөөнгүй нотолдог Библийн зөгнөлүүдийн заримыг нь л авч үзлээ (2 Тимот 3:1–5). Бурхан Библи бичигчдийг агуу хүчээрээ удирдан энэ бүх зөгнөлийг бичүүлсэн учраас бид сайхан найдвар өвөрлөж явдаг (Ром 15:4). Эдгээр зөгнөл биелж байгаа нь одоо бидний үзэж туулж байгаа янз бүрийн зовлон бэрхшээл удахгүй дуусна гэдгийг харуулдаг.

Эцсийн өдрүүдийн дараа юу болох вэ? Бурхны Хаант төр хүн төрөлхтнийг захирна (Матай 6:9). Тэр үед дэлхий дээр амьдрал ямар байх вэ? Библид юу гэж бичсэн байдгийг авч үзье.

Өлсгөлөн дахин хэзээ ч болохгүй. «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байна» (Дуулал 72:16).

Өвчин зовлон үгүй болно. «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24).

Дэлхий маань сайхан болно. «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ» (Исаиа 35:1).

Эдгээр нь тун удахгүй биелэх, Библид байдаг сэтгэл сэргээм зөгнөлүүдийн цөөн хэд нь л юм. Тун удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт Еховагийн Гэрчүүд огт эргэлздэггүй. Тэднээс яагаад тийм их итгэлтэй байдгийг нь та асууж үзээрэй.