Skip to content

Гарчиг руу орох

Хүүхэдтэйгээ хамт уншаарай

Хүмүүс Доркаст хайртай байсны учир

Хүмүүс Доркаст хайртай байсны учир

БИД бүгдээрээ хайрлуулахыг хүсдэг. Чи бас ингэж хүсдэг үү? * Олон хүний хайрыг татсан Доркас хэмээх эмэгтэйн тухай Библид бичсэн байдаг.

Доркас Газрын дундад тэнгисийн эрэгт орших Иоппа хотод амьдардаг байжээ. Тэр хот Иерусалимаас 56 орчим километр зайтай оршдог байв. Энэ эмэгтэй Есүсийн эртний шавь нарын нэг байлаа.

Хүмүүс ямар учраас Доркасыг тэгж их хайрладаг байсан юм бол?— Библид бичсэнээр, тэрбээр олон сайн юм хийдэг, өгөөмөр хүн байж. Бэлэвсэн буюу нөхөр нь нас барсан эмэгтэйчүүдэд хувцас хунар оёж өгдөг байв. Бас Есүсийг дууриан жинхэнэ Бурхан Еховагийн талаар хүмүүст ярьдаг байлаа.

Доркаст ямар муу юм тохиолдсоныг чи мэдэх үү?— Тэрбээр хүнд өвчин тусаад нас баржээ. Найз нөхөд нь ихэд гашуудаж, 16 орчим километр зайтай газар байсан Петр лүү хэдэн хүн явуулж, яаралтай ирэхийг хүсжээ. Петр ирээд Доркасыг тавьсан дээд өрөөнд ороход тэнд байсан эмэгтэйчүүд уйлж, Доркасын оёж өгсөн хувцсыг түүнд үзүүлэв.

Тэгтэл Петр бүх хүнийг өрөөнөөс гарахыг хүсжээ. Уг нь Петр болон бусад элч нар өмнө нь олон гайхамшиг үйлдэж байсан ч нэг нь ч үхсэн хүнийг амилуулж байгаагүй юм. Чиний бодлоор, одоо Петр яах бол?

Петр Доркасын дэргэд сөхөрч суугаад Еховад хандан залбирчээ. Тэгээд бос гэхэд нь Доркас амилав! Петр түүнийг түшиж босгоод бэлэвсэн эмэгтэйчүүд болон бусад хүмүүсийг дуудан, тэдэнд харуулжээ. Тэнд байсан хүмүүс ямар их баярласныг чи төсөөлж байна уу?

Доркасыг амилуулсан энэ явдлаас юу сурч болохыг бодож үзэцгээе. Хэрэв чи хүмүүст тусалдаг бол хүмүүс бас чамайг хайрлана. Хамгийн гол нь, Ехова үүний чинь төлөө чамайг хайрлаж, бусдын төлөө хийсэн сайн үйлийг чинь хэзээ ч мартахгүй. Тэгээд шинэ ертөнцөд аз жаргалтай, мөнх амьдруулна.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ.

^ Хэрэв та хүүхдэдээ уншиж өгөх бол зураас тавьсан газар түр зогсоод хүүхдийнхээ хариулахыг сонсоорой.