Skip to content

Гарчиг руу орох

Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

Бурхны Үгийг судалъя

Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

Та энэ өгүүлэлд хөндсөн асуултуудыг бодож явсан байж болох юм. Эдгээр асуултад Библи юу гэж хариулдгийг мэдэж аваарай. Еховагийн Гэрчүүд энэ сэдвээр тантай дуртайяа ярилцана.

1. Гэрлэлтээ батлуулах нь гэр бүлээрээ жаргалтай амьдрахад хэр чухал бэ?

Жаргалтай Бурхан Ехова бол гэр бүлийг Санаачлагч юм. Гэр бүлээ батлуулах нь эрэгтэй эмэгтэй хоёр ханийн жаргал эдэлж, үр хүүхдээ элэг бүтэн өсгөж хүмүүжүүлэх боломж олгодог. Бурхан гэрлэлтийг юу гэж үздэг вэ? Тэрбээр эхнэр нөхөр хоёрыг хууль ёсоор бүртгүүлж, насан туршдаа хамт амьдраасай гэж хүсдэг (Лук 2:1–5). Бас бие биедээ үнэнч байгаасай гэж хүсдэг (Еврей 13:4). Хань нь завхайрсан бол гэрлэлтээ цуцлуулах, дахин гэрлэхийг Ехова христиан хүнд зөвшөөрдөг​(Матай 19:3–6, 9-ийг уншина уу).

2. Эхнэр нөхөр хоёр бие биетэйгээ хэрхэн харьцах вэ?

Ехова эрэгтэй эмэгтэй хүнийг бие биеэ нөхөн дүүргэж байхаар бүтээжээ (Эхлэл 2:18). Нөхөр хүн өрхийн тэргүүн учир гэр бүлийнхнийгээ тэжээж, тэдэнд Бурхны тухай заах үүрэгтэй. Өөрийнхөө эрх ашгийг хойш тавин эхнэрээ хайрлах учиртай. Эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлаж, хүндэтгэх ёстой. Бүх хүн төгс бус учир бие биеэ уучилж сурах нь гэр бүл аз жаргалтай байх нэг нууц юм (Ефес 4:31, 32; 5:22–25, 33; 1 Петр 3:7-г уншина уу).

3. Ханьтайгаа таарч тохирохгүй бол салах нь зөв үү?

Гэр бүлийн хоёр таарамж муутай бол бие биеэ хайрлаж сурахын тулд хоёулаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй (1 Коринт 13:4, 5). Гэр бүлийн бэрхшээлийг тусдаа амьдран шийдэхийг Библи сайшаадаггүй. Гэхдээ туйлын хүнд нөхцөлд л христиан хүн тусдаа амьдрах эсэхээ ухаалгаар шийддэг (1 Коринт 7:10–13-ыг уншина уу).

4. Хүүхдүүд ээ, Бурхан та нарт юу хүсдэг вэ?

Ехова та нарыг жаргалтай байгаасай гэж хүсдэг. Залуу насандаа яаж үр бүтээлтэй амьдрах талаар хамгийн сайн зөвлөгөө өгдөг. Хүүхдүүдийг эцэг эхийнхээ мэдлэг, туршлагаас суралцаасай гэж хүсдэг (Колоссай 3:20). Ехова өөрийг нь алдаршуулахын төлөө хийдэг бүхнийг чинь өндрөөр үнэлдэг (Номлогчийн үгс 11:9—12:1; Матай 19:13–15; 21:15, 16-г уншина уу).

5. Эцэг эхчүүд ээ, үр хүүхдээ яавал жаргалтай байлгах вэ?

Эцэг эхчүүд үр хүүхдээ хоол унд, хувцас хунар, гэр оронтой байлгахын тулд ажиллаж хөдөлмөрлөх үүрэгтэй (1 Тимот 5:8). Бас Бурхныг хайрлаж, Бурханд дуулгавартай байхыг зааж сургавал үр хүүхэд тань жаргалтай амьдарна (Ефес 6:4). Эцэг эх Бурхныг хайрладгаа үлгэр жишээгээрээ харуулдаг бол хүүхэд ихийг ухаардаг. Хүүхдийг Бурхны Үгэнд үндэслэн хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг (Дэд хууль 6:4–7; Сургаалт үгс 22:6-г уншина уу).

Хүүхдэд урмын үг хэлж, магтан сайшаах нь чухал. Түүнээс гадна, хүүхдийг засаж залруулж, сахилгажуулах хэрэгтэй. Ингэвэл хүүхдээ буруу замаар орохоос сэргийлнэ (Сургаалт үгс 22:15). Гэхдээ сахилгажуулж байна гээд хатуу ширүүн хандах учиргүй (Колоссай 3:21-ийг уншина уу).

Еховагийн Гэрчүүд эцэг эхчүүд, хүүхдүүдэд туслах зорилгоор Библид үндэслэсэн ном хэвлэл гаргадаг (Дуулал 19:7, 11-ийг уншина уу).

Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан энэ номын 14-р бүлгээс үзнэ үү.