Skip to content

Гарчиг руу орох

Галтай зуухнаас аврагдсан нь

Галтай зуухнаас аврагдсан нь

Охид хөвгүүдэд

Галтай зуухнаас аврагдсан нь

Бяцхан зөвлөгөө: Энэ дасгалыг чимээгүй орчинд хийгээрэй. Библиэс уншихдаа өөрийгөө тухайн үйл явдалд оролцож байгаагаар төсөөлөөрэй. Хүмүүсийн дууг сонсож, сэтгэлийнх нь хөдөлгөөнийг мэдрээрэй.

Гол хүмүүс: Шадрах, Мешах, Абед-него, Небухаднезар

Үйл явдал: Гурван еврей залуугийн Бурханд үнэнч эсэх нь соригддог.

1 ТӨСӨӨЛӨӨРЭЙ. ДАНИЕЛ 3:1–30-ИЙГ УНШИНА УУ.

3–7-р зүйлийг уншаад ямар дуу чимээ «сонсогдож» болохыг бодоорой.

․․․․․

Галтай зуух ямар байсан бол?

․․․․․

Небухаднезар «зуухыг жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галла» гэж ямар өнгөөр, яаж хэлсэн бол? (19, 20-р зүйлийг дахин уншина уу.)

․․․․․

Зууханд байсан дөрөв дэх хүн ямар төрхтэй байсан бол? (24, 25-р зүйлийг дахин уншина уу.)

․․․․․

16–18-р зүйлд бичсэн Небухаднезарт хэлсэн үгнээс нь Шадрах Мешах Абед-него гурвыг ямар зан чанартай хүн байсан гэж бодож байна вэ?

․․․․․

2 УХАЖ МЭДЭЭРЭЙ.

Өөртөө байгаа ном хэвлэлээс «тохой» гэдэг нь хэдтэй тэнцдэгийг олж мэдээд Небухаднезарын бүтээсэн хөрөг ямар хэмжээтэй байсныг тооцож үзээрэй. (1-р зүйлийг дахин уншина уу.)

․․․․․

19, 20-р зүйлийг 28, 29-р зүйлтэй харьцуулж үзээд Небухаднезарыг ямар хүн байсан гэж бодож байна вэ?

․․․․․

3 СУРСНАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ. ЮУ МЭДЭЖ АВСНАА БИЧЭЭРЭЙ.

Эрх мэдэлтэй хүмүүсийг хэрхэн хүндэтгэх вэ?

․․․․․

Итгэл үнэмшлээ хамгаалах нь яагаад чухал бэ?

․․․․․

Сорилтын үед Ехова яаж дэмждэг вэ?

․․․․․

ӨӨР ЯМАР ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ВЭ?

Чамд ямар үед сорилт тулгарч магадгүй вэ?

․․․․․

Шадрах Мешах Абед-него гурвын түүх Бурханд үнэнч байхад чинь хэрхэн туслах вэ?

․․․․․

4 ЧАМД ЮУ ХАМГИЙН ИХ СУРГАМЖТАЙ БАЙСАН БЭ? ЯАГААД?

․․․․․

БИБЛИД үндэслэсэн хэвлэл уншихыг хүсвэл www.watchtower.org вэб сайт үзээрэй.