Skip to content

Гарчиг руу орох

Зөгнөл нь баараггүй биелдэг

Зөгнөл нь баараггүй биелдэг

«Бурхан ЭЗЭНий тань ... айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй» (ИОШУА 23:14).

БИБЛИ ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ? Эртний зөгнөлүүд учир битүүлэг, итгэхийн аргагүй байсан нь эдүгээ илэрхий болсон. Орчин үед ч зурхайд итгэж найдах аргагүй. Бас одоогийн нөхцөл байдлыг ажиглан тооцоолж ирээдүйг судалдаг шинжлэх ухааны салбарынхан хэдэн зууны дараа чухам юу болохыг урьдчилж мэдэгдэхээс зайлсхийдэг. Харин Библийн зөгнөлүүд «хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс» тодорхой мэдэгддэг бөгөөд хэзээд биелдэг (Исаиа 46:10).

ЖИШЭЭ: МЭӨ 6-р зуунд зөнч Даниел ирээдүйд болох нэгэн үйл явдлыг буюу Меде-Персийн эзэнт гүрэн асар богино хугацаанд Грект эзлэгдэхийг үзжээ. Бас Грекийн ялгуусан хаан «хүчирхэг болмогц[оо]» «хугаран унах»-ыг ч зөгнөсөн. Хэн түүнийг залгамжлах байсан бэ? Даниел: «Тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлал» хэмээн бичжээ (Даниел 8:5–8, 20–22).

ТҮҮХЧИД ЮУ ХЭЛДЭГ ВЭ? Даниелыг зөгнөснөөс хойш 200 гаруй жилийн дараа Александр Грекийн хаан болжээ. Александр хаан арван жилийн дотор Меде-Персийг эзэлж, Грекийн хил хязгаарыг Инд мөрөн (одоогийн Пакистан) хүртэл тэлжээ. Гэвч 32 насандаа зуурдаар нас барав. Хожим нь Бага Азийн Ипсийн ойролцоо болсон нэгэн тулалдаан Грекийн эзэнт гүрэн тарж бутрахын эхлэл болжээ. Тулалдаанд ялсан дөрвөн жанжин эзэнт гүрнийг хуваан авдаг ч хэн нь ч Александр шиг хүчирхэгжиж чадаагүй.

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Зөгнөл нь ингэж биелдэг өөр ном байдаг уу? Эсвэл Библи ийм хосгүй ном уу?

«Библийн зөгнөл ... дэндүү олон учир тохиолдлоор биелэх магадлал дэндүү бага». ИРВИН Х. ЛИНТОН («A LAWYER EXAMINES THE BIBLE»)