Skip to content

Гарчиг руу орох

Дотоод зохицол нь гайхалтай

Дотоод зохицол нь гайхалтай

«Нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ» (2 ПЕТР 1:21).

БИБЛИ ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ? Эртний номууд ойролцоо цаг үед бичигдсэн ч өөр хоорондоо зөрчилдөх нь бий. Өөр өөр газар орон, цаг үеийн янз бүрийн хүмүүсийн бичсэн номууд өөр хоорондоо бүрэн зохицох нь бараг үгүй. Харин Библийн 66 ном нэг л Зохиогчтой бөгөөд тэдгээр нь агуулгаараа гайхалтай уялдан зохицдог (2 Тимот 3:16).

ЖИШЭЭ: МЭӨ XVI зуунд Мосе гэдэг хоньчин Библийн хамгийн эхний номд хүн төрөлхтнийг аврах нэгэн «үр» ирэх тухай бичжээ. Энэ «үр» Абрахам, Исаак, Иаковын удмаас гарахыг хожим нь уг номд зөгнөсөн байв (Эхлэл 3:15; 22:17, 18; 26:24; 28:14). Үүнээс хойш 500 орчим жилийн дараа зөнч Натан «үрийг» Давид хааны угсааны хүн байхыг хэлсэн (2 Самуел 7:12). Мянган жилийн дараа элч Паул «үрийг» Есүс болон шавь нараас нь сонгогдсон бүлэг хүн бүрдүүлэхийг тайлбарлажээ (Ром 1:1–4; Галат 3:16, 29). Эцэст нь, МЭ I зууны сүүлээр бичигдсэн Библийн хамгийн сүүлчийн номд «үрийг» бүрдүүлэх хүмүүс Есүсийг дэлхийд байхдаа гэрчилж, дараа нь тэнгэрт гарч, Есүстэй хамт 1 000 жил захирахыг зөгнөжээ. Энэхүү «үр» Диаволыг устгаж, хүн төрөлхтнийг аврах юм (Илчлэлт 12:17; 20:6–10).

БИБЛИ СУДЛААЧИД ЮУ ХЭЛДЭГ ВЭ? Луи Гусан Библийн 66 номыг нягтлан судалсныхаа эцэст «Бурхны Хүү хүн төрөлхтнийг хэрхэн аврахыг өөрсдөө бүрэн ухаараагүй хэр нь ... тэрхүү агуу зорилгын төлөө тасралтгүй тэмүүлж, нэгэн үзүүрт сэтгэл өвөрлөсөн олон хүний арван таван зууны турш бичсэн энэ номын гайхалтай зохицлыг» өөрийн эрхгүй биширснээ тэмдэглэжээ («Theopneusty—The Plenary Inspiration of the Holy Scriptures»).

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? 40 орчим хүний 1 500 гаруй жилийн хугацаанд бичсэн номыг дотоод зохицолтой байна гэж бодож байна уу? Эсвэл Библи ийм хосгүй ном уу?

«Эдгээр номыг нэгтгэвэл нэг ном болдог. ... Энэ номыг гүйцэх, тэр бүү хэл дөхөж очих ном ганц ч байхгүй». ЖЕЙМС ОРР («THE PROBLEM OF THE OLD TESTAMENT»)