Skip to content

Гарчиг руу орох

Бурхны олгодог боловсрол Еховагийн хайрын илрэл

Бурхны олгодог боловсрол Еховагийн хайрын илрэл

ЕХОВА бидний Агуу «Багш» билээ (Ис. 30:20). Тэрбээр бусдыг хайрладаг учраас зааж сургадаг. Тухайлбал, «Өөрийн хийж байгаа бүхнийг» Есүст үзүүлдэг. Энэ нь агуу хайрандаа хөтлөгдсөний илрэл юм (Иох. 5:20). Бас өөрийг нь магтан алдаршуулж, бусдад туслах гэж хамаг бүхнээ зориулдаг Гэрчүүд бидэнд хайртай учраас «шавийн хэл» өгдөг (Ис. 50:4).

Удирдах Зөвлөлийн Сургалтын хороо боломжтой, хүсэлтэй хүмүүсийг сургах арван төрлийн сургууль хичээллүүлж байна. Та эдгээр сургуулийг Еховагийн хайрын илрэл гэж үздэг үү?

Эдгээр сургуультай танилцаж, тэнд суралцаж төгссөн хүмүүсийн юу ярьсныг анхаараарай. Дараа нь өөрөөсөө «Бурхны олгодог боловсролын ач тусыг хүртэхийн тулд би яах хэрэгтэй вэ?» гэж асуугаарай.

БУРХНЫ ОЛГОДОГ БОЛОВСРОЛЫН АЧ ТУС

«Хайрын ...Бурхан» Ехова бидэнд зааж сургадаг. Үүний үр дүнд амьдралын маань утга учир тодорхой болж, тулгарах бэрхшээлийг хэрхэн давахад суралцаж, дэлгэрүүлэх ажлын баяр баясгаланг мэдэрдэг (2 Кор. 13:11). Бид нэгдүгээр зууны христиануудын адилаар хүмүүст тусалж, Христийн «тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заах» чадвартай болдог (Мат. 28:20).

Эдгээр сургуульд бүгдэд нь биш гэхэд нэг, хоёрт нь орж суралцах боломжтой. Тэндээс мэдэж авсан Библийн үндэстэй заавар зөвлөгөөг хэрэгжүүлж сурна. Түүнчлэн эдгээр сургуульд суралцсан хүмүүстэй хамтран ажиллавал Еховад илүү үр бүтээлтэй үйлчилдэг болно.

Та өөрөөсөө «Эдгээр сургуульд сурах боломж надад бий юү?» гэж асуугаарай.

Еховагийн үйлчлэгчид эдгээр чухал сургуульд хамт суралцаж, мэдлэг олж авахыг завшаан гэж үздэг. Эндээс сурч мэдсэн зүйл таныг Бурханд ойртуулж, хүлээсэн үүргээ, ялангуяа сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавраа биелүүлэх чадвартай болгох болтугай.