Skip to content

Гарчиг руу орох

Библитэй холбоотой асуултын хариу

Библитэй холбоотой асуултын хариу

Есүсийг Бурхны Хүү гэдэг нь ямар учиртай вэ?

Бурхан амьтай бүхнийг бүтээсэн билээ. Тиймээс Бурхныг эхнэр авч, үр хүүхэдтэй болдог хүнтэй адилтгах аргагүй. Бурхан хүнийг зан чанарыг нь дууриах чадвартай бүтээсэн. Тиймээс, Бурхны бүтээсэн анхны хүн Адамыг «Бурханы хүү» гэдэг. Есүсийг ч мөн «Бурханы Хүү» гэдэг. Учир нь Бурхан Есүст зан чанараа шингээн бүтээсэн юм (Лук 3:38; Иохан 1:14, 49-ийг уншина уу).

Есүсийг хэзээ бүтээсэн бэ?

Бурхан Есүсийг Адамаас өмнө бүтээсэн юм. Есүс бүх юмыг, тэнгэр элчүүдийг ч бүтээхэд оролцсон. Тиймээс Бурхны «бүх бүтээлийн Ууган нь» гэж Библид бичсэн байдаг (Колоссай 1:15, 16-г уншина уу).

Есүс Бетлехем хотод төрөхөөсөө өмнө тэнгэрт сүнсэн биетэй бүтээл байсан. Цаг нь болоход, Бурхан Есүсийн амийг Мариа хэмээх эмэгтэйн хэвлийд шилжүүлж хүн болгон төрүүлсэн (Лук 1:30–32; Иохан 6:38; 8:23-ыг уншина уу).

Бурхан ямар учраас Есүсийг дэлхийд хүн болгон төрүүлсэн бэ? Есүс ямар онцгой үүрэг гүйцэтгэсэн бэ? Эдгээр асуултын хариуг Библиэс мэдэж авбал Бурхан болон Есүс таны төлөө юу хийснийг илүү сайн ойлгож, гүнээ талархах сэтгэл төрнө.