Skip to content

Гарчиг руу орох

Библитэй холбоотой асуултын хариу

Библитэй холбоотой асуултын хариу

Библи гэдэг номыг ойлгох боломжтой юу?

Библи бол Бурхны бичүүлсэн ном юм. Библийг халамжтай эцгийн хүүхдүүддээ бичсэн захидалтай зүйрлэж болно (2 Тимот 3:16). Бурхан ямар хүнийг таалдаг, ямар учраас муу муухай явдлыг хүлцэн зөвшөөрдөг, ирээдүйд хүн төрөлхтний төлөө юу хийхээ Библиэр тайлбарладаг. Гэвч шашны удирдагчид Библийн сургаалыг мушгин гуйвуулсны балгаар олон хүн Библийг ойлгохын аргагүй ном гэж үздэг болсон (Үйлс 20:29, 30).

Ехова Бурхан хүмүүсийг өөрийнх нь тухай үнэнийг мэдээсэй гэж хүсдэг. Тийм учраас, хэнд ч ойлгомжтой ном бичүүлсэн (1 Тимот 2:3, 4-ийг уншина уу).

Библийг ойлгохын тулд яах хэрэгтэй вэ?

Ехова Библийг бичүүлснээс гадна уг номыг ойлгоход тусалдаг. Тэрбээр хүмүүсийг сургахаар Есүсийг илгээсэн (Лук 4:16–21). Есүс Судрын зүйлийг нэг нэгээр нь тайлбарлан ойлгуулж хүмүүст тусалж байв (Лук 24:27, 32, 45-ыг уншина уу).

Есүс эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх зорилгоор христиан хурлыг байгуулсан (Матай 28:19, 20). Орчин үед Есүсийн жинхэнэ дагалдагчид Бурхны тухай Библийн сургаалыг ойлгоход нь хүмүүст тусалдаг. Хэрэв та Библийн сургаалыг ойлгохыг хүсдэг бол Еховагийн Гэрчүүд танд дуртайяа тусална (Үйлс 8:30, 31-ийг уншина уу).