Skip to content

Гарчиг руу орох

«Зургийг нь хар даа!»

«Зургийг нь хар даа!»

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн шинэ дугаарыг аваад дээрх үгийг хэр олон удаа хэлж байсан бэ? Сайтар бодож зурсан зураг болон гэрэл зургууд нь орой руу ортол ойлгуулах, сургамж авахад туслах зорилготой сургалтын материал юм. «Харуулын цамхаг» судлалын цуглаанд бэлдэх, идэвхтэй оролцоход онцгой ач холбогдолтой.

Жишээ нь, судлах өгүүлэл бүрийн эхэнд зураг тавьсан байдаг. Энэ зургийг яагаад сонгосон бэ? Юу ойлгуулах гэсэн юм бол? Өгүүллийн гарчиг, үндэс болсон Библийн зүйлтэй ямар холбоотой вэ? Бусад зураг нь тухайн сэдэвтэй ямар холбоотой вэ? Танд ямар сургамжтай вэ? Энэ мэтээр эргэцүүлж бодоорой.

«Харуулын цамхаг» судлалын цуглааны удирдагч зураг бүрийг хүмүүсээр тайлбарлуулж, ямар сургамжтай, яаж хэрэгжүүлэхийг хэлүүлнэ. Заримдаа зургийн тайлбарын дор холбогдох догол мөрийн дугаарыг бичсэн байдаг. Харин ихэнх зургийг аль догол мөрд хамааруулж тайлбарлахаа удирдагч өөрөө шийднэ. Зургийг ийм байдлаар хамт ярилцвал Бурхны Үгэнд байдаг сургамжтай зүйлийг уншигчид төсөөлж ойлгоно.

Нэг Гэрч эрэгтэй: «Сайхан чимэглэсэн бялууг идэхэд таатай байдаг шиг, ухаарал хайрласан зурагтай өгүүллийг уншихад урамтай» гэжээ.