Skip to content

Гарчиг руу орох

Санаж байна уу?

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Шарил чандарлах нь христиан хүнд зохистой юу?

Шарил чандарлахыг хувь хүн өөрөө шийднэ. Библид болно эсвэл болохгүй гэж тодорхой бичээгүй. Гэхдээ Саул хаан болон түүний хүү Ионатаны цогцсыг шатаагаад оршуулсан тухай бичсэн байдаг (1 Сам. 31:2, 8–13).—6/15, хуудас 7.

Тирийн ягаан будаг яагаад үнэтэй байсан бэ?

Учир нь энэ будгийг хийхэд их хүч хөдөлмөр ордог байжээ. Далайчид нэг төрлийн дунг их хэмжээгээр түүнэ (ганц хувцас будахад 12 000 дун орно). Дараа нь дунгаас будаг ялгаруулдаг булчирхайг гаргаж авна. Будаг хийдэг хүмүүс уг булчирхайг давслаад гурван хоног нар салхинд тавина. Тэгээд үүнийгээ далайн усаар дүүргэсэн том саванд хийж таглаад хэд хоног буцалгадаг байжээ.—7–9 сар, хуудас 7.

Хорхой хүргэм зүйлд автахгүйн тулд ямар гурван алхам хийх хэрэгтэй вэ?

1) Битгий хар, 2) битгий бод, 3) үйлдлээ хяна. —7–9 сар, хуудас 10-12.

Дэлхий маань тодорхой зорилгоор оршдог гэж дүгнэх ямар үндэс байдаг вэ?

Амьдрахад зайлшгүй хэрэгтэй усны арвин их нөөцтэй. Тэнхлэг нь яг таарсан өнцгөөр хазайсан байдаг бөгөөд тогтсон хугацаанд тэнхлэгээ болон нарыг тойрч эргэдэг. Үүний ачаар далайн ус бүхэлдээ хөлддөггүй, бас ууршдаггүй. Дэлхийн агаар мандал болон соронзон орон биднийг хорт туяанаас хамгаалж байдаг. Энэ бүхнийг бодож үзвэл дэлхий маань тодорхой зорилгоор оршдог нь харагдаж байна.—7–9 сар, хуудас 16.

Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчлэхээр гадаадад очсон хүмүүст ямар бэрхшээл тулгардаг вэ?

Дараах гурван бэрхшээл тулгардаг байна. 1) Шинэ амьдралд дасах, 2) гэрээ санах, 3) тэндхийн итгэл нэгтнүүддээ дасах. Эдгээр бэрхшээлийг даван туулж их ивээл хүртсэн хүн олон бий.—7/15, хуудас 4, 5.

Шинээр гарсан танилцуулгуудыг ашиглахад хялбар, үр дүнтэй гэхийн учир юу вэ?

Шинэ танилцуулгууд бүгд адилхан загвартай. Айлын хүнд Библийн зүйлийг уншуулж, саналыг нь асуухад амархан. Хүмүүс ямар ч хариулт сонгосон, хуудсыг нь эргүүлээд «Библид юу гэж байдаг вэ?» гэдэг гарчгийн доор байгаа зүйлийг уншиж өгөөрэй. Бас давтан уулзахын тулд арын хуудсанд байгаа асуултыг үзүүлээрэй.—8/15, хуудас 13, 14.

Христиан эцэг эхчүүд сайн хоньчин шиг байхын тулд яах хэрэгтэй вэ?

Үр хүүхдээ сайн мэдэхийн тулд анхааралтай сонсох нь чухал. Еховаг хайрладаг болгохын тулд зааж сургаарай. Тэднийгээ зөв тийш нь залж чиглүүлээрэй. Жишээлбэл, Гэрчүүдийн итгэж үнэмшдэг зүйлд хүүхэд тань эргэлздэг бол юунаас болоод гэдгийг нь сайн бодуулаарай.—9/15, хуудас 18-21.

Бурхны Хаанчлал захирах үед юу үгүй болох вэ?

Өвчин эмгэг, үхэл хагацал, ажилгүйдэл, дайн дажин, хоол хүнсний хомсдол, ядуурал үгүй болно.—10–12 сар, хуудас 6, 7.

Библид байдаг ямар гэрээний үндсэн дээр зарим хүн Христтэй хамт тэнгэрээс захирах боломжтой болсон бэ?

Эзний оройн зоогийн дараа Есүс үнэнч шавь нартайгаа нэг гэрээ байгуулжээ. Үүнийг Хаанчлалын гэрээ гэдэг (Лук 22:28–30). Тэднийг Есүстэй хамт тэнгэрийн хаад, тахилч болохыг Хаанчлалын гэрээ баталдаг.—10/15, хуудас 16, 17.

Илчлэлт 11-р бүлэгт гардаг хоёр гэрч хэн бэ?

«Илчлэлт» номын 11-р бүлэгт дүрсэлсэн хоёр гэрч бол 1914 онд Бурхны Хаанчлал тэнгэрт байгуулагдах үед удирдах үүрэг хүлээж байсан тослогдсон христианууд юм.—11/15, хуудас 30.

Үйлс 15:14-т шавь Иаков ямар хүмүүсийг Бурхны «нэрийн төлөөх хүмүүс» гэсэн бэ?

Тэд бол Еховагийн сонгосон иудей, иудей биш хүмүүс юм. Тэднийг Бурхны «давуу чанаруудыг» тунхаглуулахаар сонгожээ (1 Петр 2:9, 10).—11/15, хуудас 24, 25.

Есүсийн хэлсэн сургаалт зүйрлэлийг уншиж байхдаа өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

1) Энэ сургаалт зүйрлэл ямар утгатай вэ? 2) Есүс яагаад үүнийг хэлсэн бэ? 3) Сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? 4) Ехова Есүс хоёрын тухай юу мэдэж авах вэ?—12/15, хуудас 8.