Skip to content

Гарчиг руу орох

Харьцуулж үзээрэй—Ингэх нь танд чухал

Харьцуулж үзээрэй—Ингэх нь танд чухал

ТА өөрийгөө христиан гэж үздэг үү? Өөрийгөө христиан гэдэг 2 тэрбум гаруй хүн байдаг. Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь өөрийгөө Христийн дагалдагч гэж үздэг гэсэн үг. Өнөөдөр христийнх гэгддэг шашны урсгал хэдэн мянгаараа байна. Тэд өөр өөр сургаал номлол, үзэл баримтлалтай байдаг. Таны итгэл үнэмшил христиан гэгддэг бусад хүнийхээс өөр байж болох юм. Итгэл үнэмшлээ шалгаж үзэх хэрэгтэй гэж үү? Библийн сургаалыг баримталдаг христиан байя гэвэл шалгах хэрэгтэй.

Есүс Христийн эртний дагалдагчдыг «Христийнхэн» гэдэг байжээ (Үйлс 11:26). Христийнх гэдэг ганцхан итгэл үнэмшил байсан учраас энэ л нэрээр олонд танигджээ. Тухайн үеийн христианууд, үндэслэгч нь болох Есүс Христийн сургаал, зааврыг санаа нэгтэй дагаж байсан. Танай сүм яадаг вэ? Үнэхээр Христийн сургаалыг заадаг уу? Христийн эртний дагалдагчдынхтай адил итгэл үнэмшилтэй байдаг уу? Юугаар шалгах вэ? Ганц л арга бий. Библиэр шалгах хэрэгтэй.

Үүнийг бодож үзээрэй: Есүс Судрыг Бурхныг Үг гэж үзэн гүн хүндэтгэдэг байсан. Хүний зохиосон уламжлалыг чухалд үзэн, Бурхны сургаалыг үнэлдэггүй хүмүүсийг тэрбээр сайшаагаагүй (Марк 7:9–13). Есүсийн жинхэнэ дагалдагчдын итгэл үнэмшил Библид үндэслэдэг гэж дүгнэж болно. Христиан хүн бүр өөрөөсөө «Манай сүмийн сургаал Библийн сургаалтай нийцдэг үү?» гэж асуух хэрэгтэй. Энэ асуултад хариулахын тулд сүмийнхээ сургаалыг Библийн сургаалтай харьцуулж үзээрэй.

Есүс үнэнд үндэслэн Бурхныг шүтэх ёстой гэж хэлсэн. Тэр үнэн нь Библид үндэслэх учиртай (Иохан 4:24; 17:17). Бидний аврагдах эсэх «үнэний мэдлэг уруу ирэхээс» шалтгаална гэж элч Паул хэлсэн байдаг (1 Тимот 2:4). Тийм болохоор итгэл үнэмшил маань Библийн үнэн зөв мэдлэгт тулгуурлах учиртай. Яагаад гэвэл, үүнээс л аврагдах эсэх маань шалтгаална!

ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ БИБЛИЭР ШАЛГАХ НЬ

Дараах зургаан асуултыг уншаад Библиэс хариуг нь аваарай. Иш татсан Библийн зүйл, хариуг эргэцүүлэн бодоорой. «Манай сүмийн заадаг сургаалыг Библийнхтэй харьцуулбал ямар вэ?» гэсэн асуултыг бодож үзээрэй.

Доорх асуултууд харьцуулахад тань тусална. Сүмийнхээ заадаг сургаалыг Библийнхтэй харьцуулж үзмээр байна уу? Библийн үнэнийг шалгаж үзэхэд тань Еховагийн Гэрчүүд тусална. Гэрчүүдтэй Библийн хичээл хийж үзээрэй. Бас та манай jw.org/mn Вэб саитад зочлоорой.