Skip to content

Гарчиг руу орох

Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

ХҮМҮҮС ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ? Бурхны Хаанчлал хүний зүрх сэтгэлд байдаг гэж боддог хүмүүс бий. Бас зарим нь, хүн төрөлхтөн өөрсдийн хичээл зүтгэлээр, дэлхий дахинд амар тайвныг тогтоож, бие биедээ ахан дүүсийн ёсоор ханддаг болно гэж боддог. Харин та юу гэж боддог вэ?

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулна. ... Тэр нь тэдгээр бүх [буюу хүний] хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» (Даниел 2:44). Энэ зүйлээс үзвэл, Бурхны Хаанчлал нь бодит засгийн газар юм.

БИБЛИД ӨӨР ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

  • Бурхны Хаанчлал тэнгэрээс захирна (Матай 10:7; Лук 10:9).

  • Бурхан Хаанчлалаараа дамжуулан хүслээ тэнгэрт ч, газар дэлхий дээр ч биелүүлнэ (Матай 6:10).

Бурхны Хаанчлал хэзээ ирэх вэ?

ТА ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ?

  • Мэдэхгүй

  • Удахгүй ирнэ

  • Хэзээ ч ирэхгүй

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» (Матай 24:14). Сайн мэдээг дэлхий даяар тунхагласны дараа Бурхны Хаанчлал ирж, одоогийн ёс бус тогтолцоог хална.

БИБЛИД ӨӨР ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

  • Бурхны Хаанчлал яг хэзээ ирэхийг хүмүүс мэдэхгүй (Матай 24:36).

  • Хаанчлал удахгүй ирнэ гэдгийг Библийн зөгнөлөөс мэдэж болно (Матай 24:3, 7, 12).