Skip to content

Гарчиг руу орох

«Даруу хүн газар нутгийг өвлөнө»

«Даруу хүн газар нутгийг өвлөнө»

Өнөө үед шударга ёс гажуудаж, хорон муу хүмүүсээс болж гэм буруугүй хүмүүс зовж байна. Шударга бус явдал, муу муухай бүхэн арилах цаг ирэх болов уу?

Библийн 37-р дуулал энэ асуултад хариулахаас гадна, юу хийх ёстойг маань бидэнд хэлж өгдөг. Дараах чухал асуултад юу гэж хариулдгийг анхаараарай.

  • Өөрсдийг маань зовоодог хүмүүст бид хэрхэн хандах ёстой вэ? (1, 2-р зүйл).

  • Муу хүмүүст юу тохиолдох вэ? (10-р зүйл).

  • Зөв юм хийдэг хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ? (11, 29-р зүйл).

  • Одоо бид яах ёстой вэ? (34-р зүйл).

Бурхнаар удирдуулж бичсэн 37-р дууллыг харвал Еховад найдаж, замаар нь явдаг хүмүүсийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа. Еховагийн Гэрчүүд таныг болон танай гэр бүлийнхнийг тэр сайхан ирээдүйд хүрэхийн тулд яах ёстойг Библиэс мэдэж авахад дуртайяа тусална.