Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Гэр бүл биш атлаа хүндэтгэх шалтгаангүйгээр шөнөжин хамт байсан эрэгтэй эмэгтэй хоёрыг нүгэл үйлдсэн гэж үзэх үү? Эрх зүйн хороо байгуулах шаардлагатай юу?

Тийм. Хүндэтгэх шалтгаан байхгүй атал шөнөжин хоёулхнаа байсан бол энэ нь завхайрсан гэж үзэх хангалттай нотолгоо болох бөгөөд эрх зүйн хороо байгуулах шаардлагатай (1 Кор. 6:18).

Ахлагчдын зөвлөл эрх зүйн хороо байгуулах эсэхийг шийдэхийн тулд нарийвчлан шалгаж үзнэ. Жишээлбэл, энэ хоёр хайр сэтгэлийн холбоотой юу? Ахлагчид энэ хоёрт биеэ авч явах талаар урьд нь зөвлөгөө өгч байсан уу? Ямар учраас шөнөжин хамт байсан бэ? Урьдаас төлөвлөсөн үү? Хамт хонохгүй байх боломж байсан уу? Эсвэл хүндэтгэх шалтгаан байсан уу? Жишээ нь урьдчилан таах боломжгүй, гэнэтийн, ямар ч сонголт байхгүй нөхцөлд ороод аргагүйн эрхэнд шөнөжин хамт байв уу? (Ном. 9:11). Хаана, яаж унтсан бэ? Нөхцөл бүр харилцан адилгүй учир ахлагчдын шийдвэрт нөлөөлж болох өөр мэдээлэл байвал харгалзан үзэх шаардлагатай.

Ахлагчдын зөвлөл бүх мэдээллийг сайтар нягталж үзээд эрх зүйн хороо байгуулах эсэхийг шийднэ.