Skip to content

Гарчиг руу орох

Библи судлах илүү үр дүнтэй, сонирхолтой арга

Библи судлах илүү үр дүнтэй, сонирхолтой арга

ИОШУА маш хэцүү даалгавар гүйцэтгэх болов. Израйл үндэстнийг удирдан Амласан газарт аваачих ёстой. Ехова түүнийг урамшуулан зоригжуулж «Тууштай бөгөөд чин зоригтой бай ... Хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. ... Өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно» гэсэн (Иош. 1:7, 8).

Бид «эцсийн өдрүүдийн» «илүү хэцүү цагт» амьдардаг учраас саад бэрхшээлээс ангид байх аргагүй (2 Тим. 3:1). Гэхдээ амжилт олъё гэвэл Еховагийн өгсөн дээрх зөвлөгөөг Иошуа шиг дагах хэрэгтэй. Библиэ тогтмол уншиж, зарчмыг нь баримталбал бэрхшээлийг давж чадна.

Библийг хэрхэн судлахаа мэддэггүй эсвэл судлах дургүй хүн бидний дунд цөөнгүй бий. Гэхдээ Библи судлах нь маш чухал учраас  «Хэрэгжүүлж үзээрэй» гэсэн хавсралттай танилцаарай. Библи судлах үр дүнтэй, сонирхолтой аргыг тэнд бичсэн.

«Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач. Учир нь би түүнд баярладаг билээ» хэмээн дуулалч дуулжээ (Дуу. 119:35). Бурхны Үгийг судалбал та ч бас баярлана. Библийг судлаад л байвал олон сайхан эрдэнэс олно.

Иошуа бүхэл бүтэн үндэстнийг удирдах даалгавар биелүүлсэн. Бид ийм хэцүү даалгавар биелүүлэх шаардлагагүй ч бэрхшээлээс ангид байх боломжгүй. Тиймээс Иошуаг дуурайн Бурхны Үгийг судалж, хуулийг нь сахин биелүүлцгээе. Ингэвэл амжилт олж, зөв шийдвэр гаргана.