Skip to content

Гарчиг руу орох

Бид Еховад ямар бэлэг өгч чадах вэ?

Бид Еховад ямар бэлэг өгч чадах вэ?

ЕСҮС: «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж хэлсэн (Үйлс 20:35). Энэ зарчмыг баримталбал Еховатай улам дотносно. Яагаад? Ехова янз бүрийн бэлэг өгч биднийг жаргалтай болгосон билээ. Бүр ч илүү жаргалтай болъё гэвэл бид Еховад бэлэг өгөх хэрэгтэй. Ямар бэлэг өгч чадах вэ? Сургаалт үгс 3:9-д «Бүх ... эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл» гэж байдаг. Бидний «эд хөрөнгө» гэдэгт цаг зав, авьяас чадвар, хүч чадал, мөнгө төгрөг орно. Жинхэнэ шүтлэгийн төлөө энэ бүхнээ зориулбал Еховад бэлэг өгч байгаа хэрэг. Еховад бэлэг өгөхийн хэрээр бид өөрсдөө жаргалтай байна.

Мөнгө төгрөг багатай ч Еховад өгч байя гэвэл яах хэрэгтэй вэ? Хандив өгөхийн тулд «цааш нь хийж байхыг» элч Паул коринтчуудад зөвлөсөн (1 Кор. 16:2). Танай нутагт тохирсон, хандив өргөх ямар арга байгааг мэдэхийг хүсвэл доорх хавсралтыг үзээрэй.

Зарим улсад онлаинаар хандив өргөх боломжгүй. Гэхдээ хандив өргөх өөр олон аргыг хандивын вэб хуудаснаас олж болно. Хандивын талаар байнга тавьдаг асуултад хариу өгөх зорилгоор энэ хуудсанд нэмэлт мэдээлэл тавьсан улс орон бий.