Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Дээрэлхүүлсэн бол Еховад найдаарай

Дээрэлхүүлсэн бол Еховад найдаарай

Хүн бусдад дээрэлхүүлэхээрээ биеийн болон сэтгэл санааны хохирол амсдаг. Дээрэлхүү хүмүүс Еховаг шүтэхийг маань болиулах гэж оролдвол бид айсандаа Еховагаас холдож мэдэх юм. Дээрэлхүү хүмүүсээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Олон үйлчлэгч нь Еховад найдан дээрэлхүү хүмүүсийн ая эвийг олдог байв (Ду 18:17). Жишээ нь Естер хорон санаатай, дээрэлхүү Хаманы төлөвлөгөөг илчилсэн (Ес 7:1–6). Үүнээс өмнө мацаг барин Еховад найдаж байгаагаа харуулжээ (Ес 4:14–16). Ехова хийсэн болгоныг нь ивээж түүнийг ч, ард түмнээ ч авран хамгаалдаг.

Чи дээрэлхүүлж байгаа бол Еховагаас тусламж гуйж, аав ээж юм уу төлөвшсөн том хүнд юу болсныг хэлж яриарай. Ехова Естерт тусалсан шигээ чамд бас тусална. Дээрэлхүүлсэн бол өөр яах хэрэгтэй вэ?

«МИНИЙ ӨСВӨР НАСДЭЭРЭЛХҮҮЛСЭН БОЛ ЯАХ ВЭ?» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Охид хөвгүүд Чарли Ферин хоёрын жишээнээс юунд суралцаж болох вэ?

  • Чарли Ферин хоёрын үгнээс дүгнэхэд эцэг эхчүүд дээрэлхүүлж байгаа хүүхдийнхээ төлөө юу хийж болох вэ?