Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Еховагийн ард түмний сайн сайхны төлөө зүтгэдэг хоньчид

Еховагийн ард түмний сайн сайхны төлөө зүтгэдэг хоньчид

Олон хүн эрх мэдэлтэй хүнд итгэдэггүй. Тэгэх нь ч аргагүй юм. Түүхийн туршид хүмүүс хар амиа бодож, эрх мэдлээ урвуулан ашигласаар ирсэн (Ми 7:3). Еховагийн ард түмний сайн сайхны төлөө эрх мэдлээ хэрэгжүүлж сурсан ахлагчиддаа бид талархаад баршгүй (Ес 10:3; Мт 20:25, 26).

Ахлагчид хариуцагчийн ажлаа хийхдээ Еховаг болон ард түмнийг нь гэсэн хайрандаа хөтлөгддөгөөрөө энэ ертөнцийн удирдагчдаас эрс ялгаатай (Ёох 21:16; 1Пе 5:1–3). Есүсийн удирдлагаар хоньчны ажил хийдэг тэд Еховагийн ард түмний дунд амар тайван байж, Еховатай дотно байхад дэлгэрүүлэгч нэг бүрд тусалдаг. Тэд Еховагийн хоньдыг урамшуулан зоригжуулахад бэлэн байдаг, бас эмнэлгийн байгууллагад яаралтай хандах юм уу байгалийн гамшиг гарлаа гэхэд шаардлагатай тусламж үзүүлэхэд хэзээд бэлэн байдаг. Тусламж хэрэгтэй бол хурлынхаа ахлагчдад хандахаас бүү санаа зовоорой (Яак 5:14).

«СҮРЭГТЭЭ САНАА ТАВЬДАГ ХОНЬЧИД» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Мариана ахлагчдаас тусламж аваад ямар ач тус хүртсэн бэ?

  • Элиас ахлагчдаас тусламж аваад ямар ач тус хүртсэн бэ?

  • Энэ видеог үзээд та ахлагчдын хийдэг ажлын талаар ямар бодолтой болсон бэ?