Skip to content

Гарчиг руу орох

Сайхан инээмсэглэл

Сайхан инээмсэглэл

ХОЁР залуу бүсгүй Филиппиний Багио хотын бизнес дүүрэгт явж байгаад Гэрчүүдийн дугуйтай тавиурыг харжээ. Гэвч тийшээ очсонгүй. Тавиурын хажууд зогсож байсан Хелен гэдэг Гэрч эмэгтэй тэднийг хараад нүүр дүүрэн инээмсэглэв. Хоёр бүсгүй цаашаа өнгөрөөд явсан хэдий ч Хелений сайхан инээмсэглэл сэтгэлд нь хоногшин үлджээ.

Дараа нь тэд автобусаар гэртээ харих замдаа Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимын ханан дээрх jw.org гэсэн бичигтэй том лого олж харав. Яг ийм бичиг дугуйтай тавиур дээр байсныг санаад автобуснаас бууж цуглааны танхим руу очлоо. Тэнд хурлуудын цагийн хуваарь байв.

Хуваарийн дагуу нэг цуглаанд яваад очжээ. Танхимд оронгуутаа хэнийг харсан гэж санана! Хеленийг! Сэтгэл татам инээмсэглэлээр нь түүнийг шууд таньжээ. «Намайг чиглээд ирэхээр нь яасан юм бол гэж жаахан санаа зовсон» хэмээн Хелен ярьсан юм. Чухам юу болсныг тэд Хеленд тайлбарлажээ.

Хоёр бүсгүйд цуглаан ч таалагдаж, Гэрчүүдтэй ярилцах нь ч сайхан санагдсан байна. Цуглааны дараа зарим хүн танхим цэвэрлэж байгааг тэр хоёр хараад туслалцжээ. Тэдний нэг нь одоо Филиппинд байхгүй ч нөгөө нь цуглаанд явдаг болж, Библийн хичээл заалгаж эхэлсэн байна. Энэ бүхэн сайхан инээмсэглэлээс эхтэй!