Skip to content

Гарчиг руу орох

Санаж байна уу?

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Египетээс гарсан нь 34:6-д Еховаг «энэрэл хайр[аар] ... бялхам», «өрөвч» гэсэн нь юуг баталдаг вэ?

Ехова өрөвч учраас бидний алдааг дуртайяа уучилдгийг бид мэддэг. Түүнээс гадна хайрандаа хөтлөгдөн бидэнд тусалдгийг Египетээс гарсан нь 34:6 баталдаг. Бид Бурхнаа дуурайх учиртай.—хц21.01, х. 21.

Ехова яагаад тэргүүллийн зарчмыг бий болгосон бэ?

Биднийг хайрладаг учраас бий болгосон. Энэ зарчмын ачаар үнэнч гэр бүл нь эв нэгдэлтэй, эмх журамтай байдаг. Тэргүүллийн зарчмыг баримталдаг гэр бүлийн гишүүн бүр эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хэн удирдах вэ гэдгийг мэддэг.—хц21.02, х. 3.

Христийн дагалдагч хүн мессеж бичдэг аппликейшн ашиглахдаа яагаад болгоомжтой байх хэрэгтэй вэ?

Ийм аппликейшн ашиглахаар бол хэнтэй харьцахаа анхаарах хэрэгтэй. Олон гишүүнтэй групп чатад орвол ингэх нь бүр хэцүү (1 Тим. 5:13). Баталгаагүй мэдээлэл тараах юм уу ах дүүгийн барилдлагыг худалдааны зорилгоор ашиглах аюул бас отож байдаг.—хц21.03, х. 31.

Бурхан яагаад Есүсийг тэгж их зовж үхэхийг зөвшөөрсөн бэ?

Нэгдүгээрт, Есүс шонд хадуулснаараа иудейчүүдийг хараалаас ангижруулах боломжийг бүрдүүлсэн (Гал. 3:10, 13). Хоёрдугаарт, Ехова Есүсийг Тэргүүн Тахилчийн үүрэгт ажилд бэлдсэн. Гуравдугаарт, Есүс үхэн үхтэлээ үнэнч байснаараа хүнд бэрх сорилттой тулгарсан хүн ч Еховад үнэнч байж чаддагийг баталсан (Иов 1:9–11).—хц21.04, х. 16, 17.

Дэлгэрүүлэхдээ хүмүүстэй уулзах боломжгүй бол яах хэрэгтэй вэ?

Хүмүүсийг гэртээ байхад нь очиж уулзахыг хичээгээрэй. Дэлгэрүүлэх газраа өөрчлөөрэй. Захиа бичих зэргээр аргаа бас өөрчлөөд үзээрэй.—хц21.05, х. 15, 16.

Паул: «Хуулиар бол би үхсэн. Хууль намайг үхүүлсэн» гэснээрээ юу хэлэх гэсэн бэ? (Гал. 2:19).

Мосегийн хууль хүн нүгэлтэй гэдгийг илчилж, Христ рүү хүргэж өгсөн (Гал. 3:19, 24). Паул Хуулийн ачаар Христийг хүлээн зөвшөөрсөн. Үүний үрээр тэрбээр «Хуулиар бол ... үхсэн» буюу Хуульд захирагдахаа больсон.—хц21.06, х. 31.

Ехова тэвчээртэй байх талаар ямар жишээ үзүүлсэн бэ?

Ехова ариун нэрийг нь гутаахыг, хэмжээгүй эрх мэдлийг нь эсэргүүцэхийг, хүүхдүүдийнхээ тэрслэхийг, Сатаны байнга худал ярихыг, үйлчлэгчдийнхээ зовохыг, үнэнч найзуудынхаа үхэхийг, дарангуйлагчдыг, бүтээлийг нь сүйтгэхийг тэвчиж байна.—хц21.07, х. 9–12.

Иосеф тэвчих талаар ямар жишээ үлдээсэн бэ?

Ах нар нь Иосефт шударга бус хандсан. Иосеф сүүлдээ гүтгүүлж Египетийн шоронд олон жил суусан ч тэвчээртэй байсан.—хц21.08, х. 12.

Хаггаи 2:6–9, 20–22-т байдаг сэгсрэх гэдгээр юуг хэлдэг вэ?

Үндэстнүүд Хаант төрийн сайн мэдээг эсэргүүцсэн ч олон хүн нааштай хандаж байна. Удахгүй үндэстнүүд сүүлийн удаа сэгсрэгдэж, устгагдана.—хц21.09, х. 15–19.

Яагаад дэлгэрүүлсээр байх хэрэгтэй вэ?

Ехова хэр их хичээж байгааг маань хараад баярладаг. Бид шантрахгүй, бууж өгөхгүй байвал мөнх амиар шагнуулна.—хц21.10, х. 25, 26.

«Бүх талаар үргэлж ариун бай» гэсэн тушаалыг биелүүлэхэд «Левит» номын 19-р бүлэг хэрхэн тус болдог вэ? (1 Петр 1:15).

Элч Петр дээрх үгээ Левит 19:2-оос эш татсан бололтой. 1 Петр 1:15-д байдаг тушаалыг өдөр тутмын амьдралдаа яаж хэрэгжүүлэхийг тодорхой болгосон олон жишээ «Левит» номын 19-р бүлэгт бий.—хц21.12, х. 3, 4.