Skip to content

Гарчиг руу орох

2 | Библи—«Биднийг тайвшруулдаг»

2 | Библи—«Биднийг тайвшруулдаг»

БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Эрт үед бичигдсэн бүхэн биднийг сургахын тулд юм. Бурхны үг тэвчээртэй байхад маань тусалж, биднийг тайвшруулдгийн ачаар бид найдвар өвөрлөж явдаг» (РОМ 15:4).

Ямар утгатай вэ?

Библид сэтгэл тайвшруулам сайхан үгс байдаг. Үүнийг уншвал сөрөг, таагүй бодлоосоо салах хүч тэнхээтэй, тэсвэр хатуужилтай болно. Библид бас сэтгэлийн зовлон удахгүй үгүй болно гэсэн итгэл найдварын сайн мэдээ бий.

Ач тус

Гуньж гутрах үе хүн болгонд бий. Харин сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгээс болж зовдог хүмүүс байнга л гуньж гутардаг. Тэгвэл тэдэнд Библи хэрхэн тус болох вэ?

  • Гутранги үзлээсээ салж өөдрөг болоход тустай олон сайхан зөвлөмж Библид бий (Филиппой 4:8). Библи хүний ухаан санааг эерэг, таатай бодлоор дүүргэдэг. Энэ нь сэтгэл хөдлөлөө хянахад тустай (Дуулал 94:18, 19).

  • Хэнд ч хэрэггүй хүн гэсэн бодлоо таягдан хаяхад Библи тусалдаг (Лук 12:6, 7).

  • Та ганцаараа биш бөгөөд таныг хэнээс ч илүү ойлгодог Бүтээгч Бурхан байдгийг Библийн олон зүйл баталдаг (Дуулал 34:18; 1 Ёохан 3:19, 20).

  • Гунигт дурсамжийг арилгана гэсэн Бурхны амлалт Библид бий (Исаиа 65:17; Илчлэл 21:4). Элдэв юм бодоод айж түгшин, зовж шаналсан үед энэ амлалт хүч тэнхээ хайрлана.