Skip to content

Гарчиг руу орох

Веб сайтыг ашиглахад тус болох зөвлөгөө

Веб сайтыг ашиглахад тус болох зөвлөгөө

Онцлох зүйлс

Манай байгууллагын jw.org сайтын нүүр хуудсанд гардаг «Онцлох зүйлс»-ийг ах дүү нар дэлгэрүүлэхдээ ашигладаг. Учир нь цахимаар илгээхэд хялбар, бас Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг одоо болж буй үйл явдлуудаас мэдэх боломжтойг тайлбарладаг. Нэг Гэрч эрэгтэй: «Онцлох зүйлс» нь «дэлгэрүүлж буй одоогийн аргатай яг тохирдог» гэж бичжээ.

Гэхдээ үргэлж шинэчлэгддэг. Тиймээс нүүр хуудсан дээр харагдахаа больсон өгүүллүүдийг хэрхэн олох вэ?

  • jw.org сайтын нүүр хуудсан дахь «Онцлох зүйлс»-ийн харалдаа байгаа «Дэлгэрэнгүй»-г товшоорой. Тэгвэл «Нүүр хуудсанд сүүлд онцолсон» хуудас нээгдэнэ.

  • Эхлээд jw.org сайт юм уу JW Library аппликейшн-д ороод «Номын сан», «Цуврал өгүүлэл», «Янз бүрийн сэдвээр» гэдгийг тус тус товшоорой. Тэгвэл сүүлд онцолсон өгүүллүүд харагдана.