Skip to content

Гарчиг руу орох

Судлахад тус болох зөвлөгөө

Судлахад тус болох зөвлөгөө

Яавал үргэлж шинэчлэгдсэн ойлголттой байх вэ?

Ехова Библийг хэзээ хэзээнээс илүү сайн ойлгуулж буй цаг үед амьдарч байгаа маань ямар сайхан хэрэг вэ! (Дан. 12:4). Гэхдээ үргэлж шинэчлэгдсэн ойлголттой байх амаргүй байж болох юм. Тэдгээр шинэчлэгдсэн ойлголт, тайлбарыг нь хаанаас олж унших вэ?

• «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-д жагсаасан сэдвүүд бий. «Еховагийн Гэрчүүд» гэсэн сэдэв рүү орж «Үзэл бодол ба итгэл үнэмшил» гэсэн гарчиг доорх «Библийг илүү зөв ойлгодог болсон нь» гэсэн хэсгийг үзээрэй.

Бие дааж судлахдаа та сүүлийн үед шинэчлэгдсэн ойлголтуудаас аль нэгийг сонгоод, хэрхэн зөв ойлгодог болсныг, Библийн ямар зүйлд үндэслэн өөрчлөгдсөнийг судлаарай.