Skip to content

Гарчиг руу орох

Comstock Images/Stockbyte via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Та аль удирдагчийг сонгох вэ?—Библид юу гэж байдаг вэ?

Та аль удирдагчийг сонгох вэ?—Библид юу гэж байдаг вэ?

 Ард иргэдийн хувьд аль удирдагчийг сонгохоо шийдэх нь чухал юм.

 Библид юу гэж байдаг вэ?

Хүний чадал боломж хязгаартай

 Хүмүүн удирдагчийн чадал боломж хязгаартайг Библи хэлж өгдөг.

  •   «Ноёдод бүү итгэ, авралгүй хүний хүүд ч бүү итгэ. Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг» (Дуулал 146:3, 4).

 Хамгийн чадварлаг удирдагчид ч хэзээ нэгэн цагт нас барах нь зайлшгүй. Мөн халааг нь авах хүмүүс сайн үйлсийг нь үргэлжлүүлэх эсэхийг тэд мэдэхгүй (Номлогчийн үгс 2:18, 19).

 Библид тайлбарласнаар хүн хүнээ угаасаа л удирдах чадваргүй.

  •   «Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй» (Иеремиа 10:23, ШЕ).

 Өнөө үед үнэхээр сайн удирдагч байна уу?

Бурхны таалалд нийцсэн удирдагч

 Бурхан хамгийн чадварлаг, найдвартай удирдагчийг томилсон гэж Библид байдаг. Тэр нь Есүс Христ юм (Дуулал 2:6). Тэрбээр Бурхны Хаант төр хэмээх тэнгэрийн засгийн газрын Хаанаар томилогдсон (Матай 6:10).

 Та Есүсийг удирдагчаараа сонгох уу? Энэ асуулт яагаад чухал болохыг Библи онцолдог.

  •   «Хүүг [Есүс Христ] үнс, эс тэгвэл Тэрээр [Бурхан] уурлаж, чи замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!» (Дуулал 2:12).

 Одоо л шийдвэрээ гаргах цаг шүү. Библид зөгнөснөөр, Есүс 1914 оноос төр барьж эхэлсэн бөгөөд Бурхны Хаант төр удахгүй бүх засгийн газрыг хална (Даниел 2:44).

 Есүсийн засаглалыг хэрхэн дэмжих вэ? Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Одоо л Хаант төрийг дэмжих цаг» өгүүллийг уншаарай.