Skip to content

«Харуулын цамхаг»—Хосгүй сэтгүүл

«Харуулын цамхаг»—Хосгүй сэтгүүл

«Харуулын цамхаг» сэтгүүл шиг олон хувь хэвлэгддэг сэтгүүл дэлхий дээр нэг ч байхгүй. Дугаар бүр нь 42 сая гаруй хувь хэвлэгддэг. «Сэрцгээ!» сэтгүүл хоёрдугаарт ордог бөгөөд дугаар бүр нь 41 сая хувь хэвлэгддэг. Энэ хоёр сэтгүүлийг Еховагийн Гэрчүүд эрхлэн гаргадаг бөгөөд 236 орны уншигчдын гар дээр очдог.

Эдгээр сэтгүүл бусад сонин сэтгүүлээс юугаараа ялгаатай вэ? АНУ-ын Сэтгүүл, Хэвлэл Мэдээллийн Холбооны мэдээлснээр, «Эй Эй Аар Пи» (AARP) гэдэг байгууллагаас гаргадаг сэтгүүл нь АНУ-д хамгийн их борлуулалттай байдаг ажээ. 50 гаруй насныханд зориулан гаргадаг энэ сэтгүүл 22 сая 400 мянга гаруй хувь хэвлэгддэг. Германы «Эй Ди Эй Си Моторвелт» (ADAC Motorwelt) сэтгүүл 14 сая хувь хэвлэгддэг байхад Хятадын «Гүүши Хуа» (Gushi Hui) (өгүүллүүд) 5 сая 400 мянган хувь хэвлэгддэг.

Сониныг аваад үзвэл, хамгийн их борлуулалттай нь Японы «Ёомиүри Шимбун» (Yomiuri Shimbun) юм. Тогтмол 10 сая гаруй хувь хэвлэгддэг ажээ.

Гэрчүүдийн хэвлэдэг ном хэвлэл хамгийн олон хэлээр гардгаараа бас онцлогтой юм. «Харуулын цамхаг» сэтгүүл 190 гаруй хэлээр, «Сэрцгээ!» сэтгүүл 80 гаруй хэлээр гардаг. Харин АНУ-ын «Рийдерс Дайжест» (Reader’s Digest) гэдэг сэтгүүл 21 хэлээр хэвлэгддэг бөгөөд улс болгонд өөр өөр нийтлэл гаргадаг.

«Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл нь сайн дурын хандиваар хэвлэгддэг, үнэгүй тараагддаг, зар сурталчилгааны мэдээлэл агуулдаггүйгээрээ дээрх сонин сэтгүүлүүдээс ялгаатай.

«Харуулын цамхаг» сэтгүүлийн зорилго нь Библийн сургаалыг тайлбарлах юм. Бурхны Хаант төрийн тухай Библид юу гэж байдгийг мэдүүлдэг. 1879 оноос өнөөг хүртэл тасралтгүй хэвлэгдэж байгаа. «Сэрцгээ!» сэтгүүлд байгаль, шинжлэх ухаан гэх мэт янз бүрийн сэдвийг хөнддөг нь Бүтээгч байдаг гэдэгт улам бүр итгүүлэх зорилготой. Бас амьдралд хэрэгтэй заавар зөвлөгөө Библид байдгийг онцолдог.