Skip to content

Хүн заавал ямар нэг шашинд харьяалагдах шаардлагатай юу?

Хүн заавал ямар нэг шашинд харьяалагдах шаардлагатай юу?

Библид юу гэж байдаг вэ?

 Тийм. Хүмүүс хамт цуглаад өөрийг нь шүтээсэй гэж Бурхан хүсдэг. «Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавьж, цуглаан таслах» зуршилгүй байхыг Библи зөвлөдөг (Еврей 10:24, 25).

 Есүсийн хэлснээр, шавь нар нь зохион байгуулалттай байх ажээ. Тэрээр шавь нартаа: «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» хэмээн хэлжээ (Ёохан 13:35). Энэ захиасыг биелүүлэх нэг арга нь итгэл нэгтнүүдтэйгээ цуглах юм. Христийн шавь нар Бурхнаа тогтмол, зохион байгуулалттай шүтэхийн тулд хурлыг бий болгосон (1 Коринт 16:19). Тэд дэлхий дахины ах дүүгийн барилдлагад нэгддэг (1 Петр 2:17).

Шашинд харьяалагдахаас илүү ихийг хийх хэрэгтэй

 Хүмүүс Бурхныг шүтэхийн тулд хамт цуглах ёстойг Библид бичсэн байдаг. Гэхдээ шашинд харьяалагдсан л бол Бурханд таалагддаг гэж Библид байдаггүй. Бурхны сайшаалыг хүлээхийн тулд тухайн хүний итгэл үнэмшил өдөр тутмынх нь амьдралд нөлөөлж байх учиртай. Жишээ нь Библид «Зовж зүдэрч байгаа өнчин, бэлэвсэн хүмүүсийг харж ханддаг, дуулгаваргүй хүний амьдралын хэв маягт автдаггүй хүний шүтлэгийг Бурхан Эцэг цэвэр, ариун гэж үздэг» гэж бий (Яаков 1:27).