Skip to content

«Чадахыгаа л хийнэ»

«Чадахыгаа л хийнэ»

 Германд амьдардаг Ирма 90 шахаж явна. Тэрбээр хоёр том осолд орж, нэлээд хэдэн удаа хагалгаа хийлгэснээсээ хойш урьдын адил айлаар дэлгэрүүлж чадахаа больжээ. Одоо Ирма хамаатнууд, танилууддаа захиа бичиж итгэл үнэмшлээ хуваалцаж байна. Урам сэргээсэн, тайвшруулсан захианууд нь хүмүүсийн сэтгэлд маш сайн хүрдэг учраас дараагийн захиа хэзээ ирэхийг утсаар асуудаг гэнэ. Дахиад захиа бичээрэй гэсэн хүсэлт бүхий талархлын захиа ч их ирдэг ажээ. Ирма: «Энэ бүхний ачаар би жаргалтай байж, Еховадаа идэвхтэй үйлчилдэг» гэж ярьсан юм.

 Ирма бас асрамжийн газрын ахмадуудад захиа бичдэг. Тэрбээр: «Настай эмэгтэй над руу утасдаад, нөхрийгөө нас барсны дараа захиаг тань уншаад их тайвширсан гэж хэлсэн. Миний захиаг Библийнхээ завсар хадгалаад, бараг л орой болгон уншдаг гэсэн. Нөхрийгөө саяхан алдсан өөр нэг эмэгтэй захиаг минь сүмийн санваартны номлолоос ч илүү тус болсон гэж хэлсэн. Асуух юм маш их байгаа болохоор өөр дээр чинь очиж болох уу гэж асуусан» хэмээн хуучлав.

 Ирмагийн байгаа газраас нэлээд зайтай газар луу нүүсэн Гэрч биш танил нь захиа бичихийг гуйдаг байжээ. «Миний бүх захиаг хадгалж байсан юм билээ. Түүнийг нас барсны дараа охин нь надтай утсаар ярьсан юм. Ээжид минь бичсэн бүх захиаг тань уншсан, надад ч бас Библид үндэслэсэн захиа бичиж байгаач гэж гуйсан» хэмээн Ирма ярьжээ.

 Ирма дэлгэрүүлэх ажилд үнэхээр дуртай. «Танд үйлчлэх хүч тэнхээг байнга өгч байгаач гэж Еховагаас гуйдаг. Би айлаар дэлгэрүүлж чадахаа больсон ч чадахыгаа л хийнэ» гэж Ирма хэлсэн юм.