Skip to content

2017 оны 8 сарын 11
ТАЙВАНЬ

Тайвань шинэ бодлого боловсруулж, дүйцүүлэх албаны системийг нэвтрүүлсэн нь

Тайвань шинэ бодлого боловсруулж, дүйцүүлэх албаны системийг нэвтрүүлсэн нь

2000 онд Тайвань дүйцүүлэх алба хаалгах хөтөлбөр хэрэгжүүлсэн ажээ. Үүний үрээр шашны болон бусад итгэл үнэмшлийн улмаас цэргийн алба хаахаас татгалздаг хүмүүс иргэний үүргээ сэтгэл өвдөхгүйгээр биелүүлэх болжээ. Тэд хөтөлбөрийн хүрээнд эмнэлэг, өндөр настныг асрах газар болон нийгмийн бусад салбарын аль нэг байгууллагыг сонгож ажилладаг. Уг хөтөлбөр Тайваний нийгэм болон төвийг сахих байр суурь баримталдаг хүмүүст ч ач тусаа өгч, санаачлагчдын бодож байснаас ч илүү үр дүнд хүрчээ. Урьд нь хорих ял эдэлдэг байсан тэд одоо нийгэмд тустай хөдөлмөр хийж байна.

Цэргийн бус дүйцүүлэх алба хаалгах хөтөлбөрийг Тайвань хэрхэн хэрэгжүүлснийг, энэ асуудалд эсрэг байр суурьтай хүмүүсийн тавьдаг асуултад хэрхэн хариулсныг, мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн санал сэтгэгдлээ хэлснийг энэ видеоноос үзээрэй. Тайваний Цэрэг татлагын үндэсний хорооны дарга Линь Гөү Энь: «Бусад орон биднээс суралцана гэж найдаж байна» гэж хэлсэн юм.