«Библийн номуудтай танилцъя» цуврал

Библийн номуудын тухай товч танилцуулга.

«Эхлэл» номтой танилцъя

«Эхлэл» номд хүн төрөлхтний түүх болон зовлон зүдүүр, үхэл хэрхэн бий болсон тухай өгүүлдэг.

«Египетээс гарсан нь» номтой танилцъя

Бурхан израйлчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлж ард түмнээ болгосон.

«Левит» номтой танилцъя

Бурхан ариун гэдгийг, бас бид яагаад ариун байх ёстойг Левит номоос мэдэж аваарай.

«Тооллого» номтой танилцъя

Еховад ямар ч үед дуулгавартай байж, төлөөлөгчдийг нь хүндэтгэх нь хэр их чухал болохыг мэдэж аваарай.

«Дэд хууль» номтой танилцъя

Израйлчуудад өгсөн Еховагийн хуулиас ард түмнээ хэчнээн их хайрладгийг нь мэдэж болно.

«Иошуа» номтой танилцъя

Израйлчууд Бурхны өгсөн газар нутгийг хэрхэн эзлэн авч, овгуудад хуваарилсан тухай.

«Шүүгчид» номтой танилцъя

Ер бусын явдлаар дүүрэн энэхүү номд дарангуйлагчдаас ард түмнээ аврахаар Бурхны илгээсэн итгэл зоригтой эрчүүдийн тухай өгүүлдэг.

«Рут» номтой танилцъя

«Рут» номд бэлэвсэрч үлдсэн нэгэн бүсгүй бэлэвсэн хадам эхээ хамаг чадлаараа асарсан тухай, Еховагийн ивээлийг хэрхэн хүртсэн тухай гардаг.

«1 Самуел» номтой танилцъя

«1 Самуел» номд эртний Израйлыг шүүгчид захирахаа больж, хаад захирдаг болсон үеийн түүхийг өгүүлдэг.

«2 Самуел» номтой танилцъя

Давид даруу зантай, бат итгэлтэй байсан учраас Бурхны хайрыг татсан Библийн алдартай баатар болжээ.

«Хаадын дээд» номтой танилцъя

Соломон хаан Израйлыг захирч байх үеийн хөгжил цэцэглэл болон Израйл, Иуда гэсэн хоёр хаант улс болон хуваагдсан хүндхэн цаг үеийн тухай уншаарай.

«Хаадын дэд» номтой танилцъя

Израйлын хойд хаант улсад тэрс үзэл тархаад байсан ч Еховад чин үнэнч цөөн хэдэн хүн байв. Ехова тэднийг ивээсэн.

«Шастирын дээд» номтой танилцъя

Угийн бичиг болон Бурхнаас эмээдэг Давид Израйлын хаан болсон үеэс эхлээд нас барах хүртэлх сонирхолтой түүхийг уншаарай.

«Шастирын дэд» номтой танилцъя

Иудагийн хаадын түүх Бурханд үнэнч байхын чухлыг онцолдог.

«Езра» номтой танилцъя

Ехова ард түмнээ Вавилоноос чөлөөлж, Иерусалимд цэвэр шүтлэг сэргээнэ гэсэн амлалтаа биелүүлсэн.

«Нехемиа» номтой танилцъя

Цэвэр шүтлэгийг дэмждэг өнөөгийн хүмүүст Нехемиа ном сургамжтай.

«Естер» номтой танилцъя

Ехова ард түмнээ сорилт бэрхшээлээс гаргах чадалтай нь Естерийн үед болсон үйл явдлаас харагддаг. Мөн энэ явдал бидний итгэлийг бэхжүүлдэг.

«Иов» номтой танилцъя

Еховаг хайрладаг хүн болгон сорилтод ордог. Хүн үнэнч байж, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж чадна гэдэг нь Иов номоос харагддаг.

«Дуулал» номтой танилцъя

Дуулал ном Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг. Бас Бурхныг хайрладаг хүмүүст тусалж дэмжин тайвшруулдаг. Хаанчлалын тусламжтайгаар дэлхий хэрхэн диваажин болохыг Дуулал ном хэлж өгдөг.

«Сургаалт үгс» номтой танилцъя

Ажил хэрэг, гэр бүл гээд өдөр тутмын амьдралд хамаатай Бурхнаас ирсэн удирдлага заавар аваарай.

«Номлогчийн үгс» номтой танилцъя

Соломон хаан амьдралд юу юу чухал болохыг онцолсон. Мөн Бурхны мэргэн ухааныг дагавал ямар ач тустайг хэлсэн байдаг.

«Соломоны дуун» номтой танилцъя

Хоньчин залууг гэсэн Шуламмит охины чин үнэнч хайрыг «Еховагийн дөл» гэсэн. Яагаад тэр вэ?

«Исаиа» номтой танилцъя

Исаиа номын зөгнөл баараггүй биелдэг. Ехова амласнаа биелүүлдэг, авралын Бурхан гэдэгт итгэх итгэлийг тань энэ ном бэхжүүлнэ.

«Иеремиа» номтой танилцъя

Иеремиа хүнд хэцүү үед ч даалгавраа үнэнчээр биелүүлж байсан. Тэрээр орчин үеийн, Христийн дагалдагчдад ямар сайхан жишээ үлдээснийг бодоорой.

«Гашуудал» номтой танилцъя

Энэхүү номд зөнч Иеремиа Иерусалим хот сүйрсэнд харамсан гашуудаж байгаагаа илэрхийлдэг. Бас чин сэтгэлээсээ гэмшвэл Бурхан уучилдгийг эндээс мэдэж болно.

«Езекиел» номтой танилцъя

Езекиел амаргүй даалгавар авсан ч даруу байж, зоригтой биелүүлсэн. Түүний үлдээсэн жишээ өнөөгийн бидэнд их үнэ цэнтэй.

«Даниел» номтой танилцъя

Вавилоноос эхлээд төгсгөлийн цаг үе хүртэлх дэлхийн эзэнт гүрнүүд мандан бадарч, унах тухай, эцэст нь Бурхны Хаант төр захирах тухай өгүүлдэг «Даниел» номны товч тойм.

«Хосеа» номтой танилцъя

Хосеагийн зөгнөлд чухал сургамж бий. Уг номноос Ехова гэмшсэн нүгэлтнийг уучилдгийг, өөрийг нь яаж шүтээсэй гэж хүсдэгийг мэдэж болно.

«Иоел» номтой танилцъя

Иоел «Еховагийн өдөр» ойртон байгааг зөгнөж, эсэн мэнд давахын тулд яах ёстойг хэлж өгсөн. Өнөөгийн бидэнд юу хойшлуулшгүй чухал болохыг энэ зөгнөл заадаг.

«Амос» номтой танилцъя

Ехова даруу зантай Амосоор ажлаа хийлгэсэн. Амосын жишээнээс бид юунд суралцаж болох вэ?

«Обадиа» номтой танилцъя

Энэ бол Еврей Судрын хамгийн жижиг ном. Обадиагийн зөгнөл Ехова захирах нь зөв зүйтэй гэдэгт бат итгэхэд тусалдаг.

«Иона» номтой танилцъя

Иона засарч өөрчлөгдөн даалгавраа биелүүлсэн бөгөөд Бурхны үнэнч хайр, өршөөнгүй сэтгэлийн тухай чухал сургамж авсан. Түүнд тохиолдсон явдал таны зүрх сэтгэлийг хөдөлгөх нь лавтай.

«Мика» номтой танилцъя

Бурхны бичүүлсэн зөгнөлийг уншихлаар Ехова бидэнд тустай, зөв зүйтэй шаардлага тавьдагт улам бүр итгэдэг.

«Нахум» номтой танилцъя

Энэ зөгнөл Еховагийн үг хэзээ ямагт биелдэг гэдэгт, Хаант төрөөс нь амар тайван, авралыг хайдаг бүх хүнийг Ехова тайвшруулдаг гэдэгт итгэх итгэл төрүүлдэг.

«Хабаккук» номтой танилцъя

Ехова ард түмнээ хэзээ, яаж аврахаа мэддэг гэдэгт бид итгэлтэй байж болно.

«Зефаниа» номтой танилцъя

Еховагийн шүүх өдөр болохгүй гэж бодохоос яагаад сэрэмжлэх ёстой вэ?

«Хаггаи» номтой танилцъя

Хувийн ашиг сонирхлоо хөөхийн оронд Бурхныг шүтэхийг эн тэргүүнд тавих нь амин чухал болохыг энэ зөгнөл онцолдог.

«Зехариа» номтой танилцъя

Эрт цагт Бурхны ард түмнийг зоригжуулж байсан тэр л үзэгдэл, зөгнөлүүд биднийг ч зоригжуулж Ехова хамт байгааг сануулдаг.

«Малахи» номтой танилцъя

Еховагийн хувиршгүй мөн чанар болох хайр, өрөвч сэтгэлийн тухай зөгнөл. Бас өнөөгийн нөхцөл байдалд тохирсон сургамжтай олон зүйл бий.

«Матай» номтой танилцъя

Библид байдаг Евангелийн дөрвөн номны эхнийхтэй танилцаарай.

«Марк» номтой танилцъя

Бурхны Хаанчлалын хаан Есүс хэрхэн захирах тухай Марк номд бичсэн.

«Лук» номтой танилцъя

Сайн мэдээний бусад номонд гардаггүй ямар мэдээлэл «Лук» номонд байдаг вэ?

«Ёохан» номтой танилцъя

Есүс хүн төрөлхтөнд хэчнээн их хайртайг, хэр их даруу зантайг, Хаант төрийн хаан Мессиа мөн гэж хэлж болохын учрыг Ёохан онцлон бичсэн.

«Элчүүдийн үйлс» номтой танилцъя

Христийн эртний дагалдагчид бүх үндэстнийг шавь болгох ажлыг шамдан хийсэн. Үйлс номыг уншсанаар таны дэлгэрүүлэх ажилд оролцох урам зориг бадарна.

«Ром» номтой танилцъя

Ехова хэнийг ч алаг үздэггүйг, Есүс Христэд итгэхийн чухлыг Паул Еховагийн агуу хүчээр удирдуулан бичсэн.

«1 Коринт» номтой танилцъя

Паулын захидал эв нэгдэлтэй байх, ёс суртахууны хувьд цэвэр ариун байх, хайр болон амилалтад итгэх талаар урам хайрласан зөвлөгөө өгдөг.

«2 Коринт» номтой танилцъя

«Ямар ч зовлон тохиолдоход» тайвшруулдаг Ехова Бурхан биднийг зоригжуулж, дэмжиж тусалдаг.

«Галат» номтой танилцъя

Галатынханд бичсэн Паулын захидал анх бичигдэж байсан үеийнх шигээ өнөөгийн бидэнд ач холбогдолтой. Энэ захидал үнэнч байхыг хүсдэг Христийн бүх жинхэнэ дагалдагчдад тус болдог.

«Эфэс» номтой танилцъя

Энэхүү захидал, Есүс Христээр дамжуулан амар тайван, эв нэгдлийг тогтооно гэсэн Бурхны санаа зорилгын тухай өгүүлдэг.

«Филиппой» номтой танилцъя

Сорилтод бууж өгөхгүй байвал бусдыг урамшуулна.

«Колосай» номтой танилцъя

Сурсан юмаа хэрэгжүүлж, бусдыг дуртайяа уучилж, Есүсийн байр суурь, эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг бол бид Еховагийн таалалд нийцнэ.

«1 Тесалоник» номтой танилцъя

Бид сонор сэрэмжтэй байж, аливаа юмны зөв эсэхийг магадалж, тасралтгүй залбирч, бие биеэ урамшуулах учиртай.

«2 Тесалоник» номтой танилцъя

Паул Еховагийн өдрийг ирэх талаарх буруу үзэл бодлыг залруулж, бат итгэлтэй, тууштай байхыг итгэл нэгтнүүддээ уриалсан.

«1 Тимот» номтой танилцъя

Паул хурлын зохион байгуулалтын тухай тайлбарлахын тулд, хуурамч сургаалыг дагахаас, мөнгөнд дурлахаас сэрэмжлүүлэхийн тулд 1 Тимот номыг бичжээ.

«2 Тимот» номтой танилцъя

Паул Тимотод Бурхандаа сайн үйлчлэхийг зөвлөжээ.

«Тит» номтой танилцъя

Титэд хаягласан Элч Паулын захидал МЭ 61–64 оны орчим бичигдсэн. Энэ захидалд Крит хурлынхны бэрхшээл болон ахлагчдад тавигдах шаардлагын тухай гардаг.

«Филемон» номтой танилцъя

Энэхүү захидал ганцхан бүлэгтэй ч гэсэн даруу зан, сайхан сэтгэл, ууч сэтгэлийн тухай сургамжтай түүхийг өгүүлдэг.

«Еврей» номтой танилцъя

Христийн дагалдагчдын шүтлэг сүмээс, амьтнаар өргөдөг тахилаас илүү агуу зүйлд үндэслэдэг.

«Яаков» номтой танилцъя

Яаков зүйрлэл ашиглан Христийн дагалдагч хүний баримтлах ёстой чухал зарчмуудыг сануулжээ.

«1 Петр» номтой танилцъя

Петр эхний захидлаараа биднийг урамшуулж, идэвхтэй байж, бүх зовнилоо Бурханд даатгахыг захисан.

«2 Петр» номтой танилцъя

Петрийн хоёр дахь захидал, үнэнч байхыг уриалж, шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн буй бидэнд урам хайрладаг.

«1 Ёохан» номтой танилцъя

Ёоханы захидал биднийг Христийг эсэргүүцэгчдээс сэрэмжлүүлдэг. Бас юуг хайрлаж, юуг хайрлах ёсгүйг хэлж өгдөг.

«2 Ёохан» номтой танилцъя

Ёоханы бичсэн хоёр дахь захидал үнэний дагуу амьдрахыг, мэхлэгчдээс сэрэмжлэхийг бидэнд сануулдаг.

«3 Ёохан» номтой танилцъя

Ёоханы бичсэн гурав дахь захидал Христийн дагалдагчид зочломтгой байх ёстойг онцолдог.

«Юуда» номтой танилцъя

Христийн дагалдагчдын хурлыг мэхэлж, завхруулахыг оролдож байсан хүмүүсийн уран аргыг Юуда илчилжээ.

«Илчлэл» номтой танилцъя

Бурхны Хаант төр, хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх Бурхны санаа зорилгыг хэрхэн биелүүлэхийг Илчлэл номд гардаг үзэгдлээс мэдэж болно.