ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ
Баптисм хүртсэнийхээ дараа яах ёстой вэ?—2-р хэсэг: Үргэлж үнэнч байгаарай
Библид «[Ехова] шулуун шударгаар [буюу үнэнчээр] явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй» гэж байдаг (Дуулал 84:11). «Үнэнчээр явах» гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Еховад өөрийгөө зориулахдаа өгсөн амлалтынхаа дагуу амьдарна гэсэн үг (Номлогчийн үгс 5:4, 5). Баптисм хүртсэнийхээ дараа ч хэрхэн үнэнч байх вэ?
Энэ өгүүлэлд:
Бэрхшээлийг тэвчээд л байгаарай
Библийн гол зүйл: «Бид их зовлон үзэж байж Бурхны Хаант төрд орох учиртай» (Үйлс 14:22).
Юу гэж ойлгох вэ? Христийн дагалдагчдад бэрхшээл тулгарна. Христийн дагалдагч болсны улмаас дооглуулж, эсвэл эсэргүүцэлтэй тулгардаг. Мөн мөнгө төгрөг болон эрүүл мэндийн асуудал ч тулгарах нь бий.
Яаж болзошгүй вэ? Амьдрал өөрчлөгддөг. Заримдаа муугаар ч эргэж болох юм. Библид бичсэнээр Гэрч, Гэрч биш хүмүүсийн аль алинд нь муу юм тохиолддог (Номлогчийн үгс 9:11).
Юу хийж болох вэ? Бэрхшээл тулгарна гэдгээ мэддэгээс хойш бэлтгэлтэй байгаарай. Сорилт, бэрхшээлийг итгэлээ батжуулах, Еховад илүү их найдах боломж гэж үзээрэй (Яаков 1:2, 3). Элч Паулын «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж хэлсэн үгний үнэнийг чи яваандаа биеэрээ мэдэрнэ (Филиппой 4:13).
БОДИТ ЖИШЭЭ. «Намайг баптисм хүртээд удаагүй байхад ах нар минь үнэнийг орхиж, аав ээж минь өвдөж, дараа нь би өөрөө ч өвдсөн. Бүхнийг мартаад бууж өгөх амархан байсан. Гэхдээ би Еховаг шүтэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавина гэж амласан шүү дээ. Энэ амлалтынхаа л ачаар бэрхшээлийг тэвчсэн»—Карэн.
Зөвлөгөө: Иосефын жишээг судлаарай. Түүний тухай Эхлэл 37, 39–41-р бүлгээс уншаарай. Дараах асуултуудыг бодож үзээрэй. Түүнд ямар гэнэтийн бэрхшээл тулгарсан бэ? Хэрхэн даван туулсан бэ? Ехова яаж тусалсан бэ?
Тусламж:
Уншаарай.
«Зовлон, бэрхшээл тохиолдоход яах вэ?» (англи)
«Би хэр сэтгэлийн тэнхээтэй хүн бэ?»
«Өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох вэ?» (англи)
Татаж аваарай.
«Аав юм уу ээж өвдвөл яах вэ?» (англи)
Муу хүсэлтэйгээ тэмцсээр байгаарай
Библийн гол зүйл: «Хүн бүр хүсэлдээ хөтлөгдөж, автахлаараа соригддог» (Яаков 1:14).
Юу гэж ойлгох вэ? Бид бүгдэд заримдаа муу хүсэл төрдөг. Үүнийгээ таягдан хаяхгүй бол буруу юм хийхэд хүргэж болох юм.
Яаж болзошгүй вэ? Баптисм хүртсэний дараа ч «махан биеийн хүсэл» өмнөх шигээ төрж мэднэ (2 Петр 2:18). Бүр гэрлээгүй мөртлөө бэлгийн харьцаанд ормоор санагдаж магадгүй.
Юу хийж болох вэ? Хорхой хүргэм зүйл тулгарахаас өмнө муу хүсэлдээ хөтлөгдөхгүй байхаар бат шийдээрэй. Есүс: «Хэн ч хоёр эзний боол байж чадахгүй» гэснийг санаарай (Матай 6:24). Хэнийг эзнээ болгохоо чи л шийднэ. Еховаг сонгоорой. Буруу юм хийх хүсэл хэчнээн хүчтэй байсан ч үүнийгээ дагахгүй байж чадна (Галат 5:16).
Зөвлөгөө: Өөрийн давуу болон сул талыг мэдэж аваарай. Сайхан зан чанараа ил гаргахад тус болох найзуудтай болоорой. Зөв юм хийхэд саад болох хүмүүс, газар, нөхцөл байдлаас зайлсхийгээрэй (Дуулал 26:4, 5).
Тусламж:
Уншаарай.
«Хорхой хүргэм зүйлийг хэрхэн тэвчих вэ?» (англи)
«Сексийн талаарх бодлоосоо хэрхэн салах вэ?» (англи)
«Үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад автахгүйн тулд яах вэ?» (англи)
Үргэлж идэвх зүтгэлтэй байгаарай
Библийн гол зүйл: «Эцэс хүртэл ... анхных шигээ ажилсаг байгаасай ... Ингэвэл та нар залхуу хойрго болохгүй» (Еврей 6:11, 12).
Юу гэж ойлгох вэ? Ажлаа анхаарч хийдэггүй хүн идэвхгүй, залхуу болдог.
Яаж болзошгүй вэ? Чи баптисм хүртээд баяр баясалтай, идэвх зүтгэлтэй, Еховаг гэсэн хайраар дүүрэн байсан байх. Гэхдээ яваандаа бүх юман дээр Еховад дуулгавартай байх амаргүй санагдаж, улмаар урам зориггүй, хичээл зүтгэлгүй болж болох юм (Галат 5:7).
Юу хийж болох вэ? Хүсэл төрөхгүй байсан ч зөвийг үйлдээд л байгаарай (1 Коринт 9:27). Ингэхдээ тэнгэрийн Эцгээ илүү сайн таньж мэдэн, тогтмол залбирч түүнтэй улам дотно болоорой. Мөн Еховад үйлчлэх дуртай хүмүүстэй үргэлж найзалж нөхөрлөөрэй.
Зөвлөгөө: Ехова чамд маш их хайртай бөгөөд туслахад бэлэн гэдгийг санаж яваарай. Хичээл зүтгэл чинь нэг хэсэгтээ суларвал түүнийг дургүйцнэ гэж бүү бодоорой. Библид «Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг» гэж байдаг (Исаиа 40:29). Ехова хичээж байгаа чамайг ивээж дахин идэвх зүтгэлтэй болгоно.
Тусламж:
Уншаарай.
«Охид хөвгүүд ээ, “аврагдахын тулд ... улам их хичээж мэрийгээрэй”»
«Хэрхэн баяр хөөртэйгөөр Бурханд үйлчлэх вэ?» (англи)
Үзээрэй.
Хамгийн гол нь: Хэрэв чи Еховад үнэнч байвал зүрхийг нь баярлуулна! (Сургаалт үгс 27:11). Тэрбээр өөрийнх нь талд байхаар шийдсэн чамаар бахархаж, Сатаны дайралтыг няцаахад чинь хэрэгтэй бүхнээр тусална.