Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу? 2-р хэсэг: Эволюцийн онолд итгэх ёстой юу?

Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу? 2-р хэсэг: Эволюцийн онолд итгэх ёстой юу?

Анхаа бодлогошрон сууна. Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт Анхаа итгэсээр иржээ. Гэтэл өнөөдөр биологийн багш эволюцийн онол бол баттай үнэн, бас шинжлэх ухааны нээлтэд үндэслэсэн гэж ярьж байх юм. Анхаа олны өмнө эвгүй байдалд орохыг хүссэнгүй. «Ингэхэд эволюцийн онолыг эрдэмтэд нотолчихоод байхад би эргэлзэхийн хэрэг байна уу?» гэж бодно.

 Чамд бас Анхаагийнх шиг бодол төрдөг үү? «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэсэн Библийн зүйлд чи багаасаа л итгэсээр ирсэн байх (Эхлэл 1:1). Ихэнх хүн чамд, Бурхан бүх юмыг бүтээсэн гэдэгт итгэх нь үлгэр домогт итгэж байгаа хэрэг, харин эволюцийн онол бол баттай үнэн гэж итгүүлэхийг оролддог болсон биз ээ. Чи тэдний хэлж байгаа зүйлд итгэх ёстой юу?

 Эволюцийн онолд итгэхгүй байх хоёр шалтгаан

  1.   Эрдэмтэд эволюцийн талаар санал нэг байдаггүй. Хэдэн арван жил эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж байгаа ч эволюцийн онолын талаар нэг дүгнэлтэд хүрч чадаагүй.

     Бодож үзээрэй: Эрдэмтэд хүртэл энэ онолын талаар нэг дүгнэлтэд хүрч чадаагүй байхад чи энэ онолд итгэх ёстой гэж үү? (Дуулал 10:4).

  2.   Утга учиртай зүйлд итгэх ёстой. «Амьдрал санамсаргүйгээр үүссэн юм бол бидний амьд байгаа нь бас орчлон ертөнц дээрх бүх зүйл ямар ч утга учиргүй болж таарна» гэж Закари гэдэг нэртэй хүү хэлжээ. Энэ үгийг үнэхээр бодууштай. Тэгэхээр эволюцийн онол үнэн бол амьдрал утга учиргүй болж таарна (1 Коринт 15:32). Харин Бурхан бүх юмыг бүтээсэн гэдэг нь үнэн бол амьдрал, ирээдүйн тухай олон асуултын жинхэнэ үнэн хариуг олж авна (Иеремиа 29:11).

     Бодож үзээрэй: Эволюцийн онол болон Бүтээгчийн талаар үнэнийг мэдэх нь чиний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? (Еврей 11:1).

 Бодууштай асуултууд

 НИЙТЛЭГ ОЙЛГОЛТ: Орчлонт ертөнц «их тэсрэлтийн» улмаас үүссэн.

  •   «Их тэсрэлт» хэнээс эсвэл юунаас эхтэй вэ?

  •   Аль нь илүү үнэмшилтэй вэ? Бүх юм хар аяндаа үүссэн. Эсвэл бүхнийг хэн нэгэн бүтээсэн.

 НИЙТЛЭГ ОЙЛГОЛТ: Хүн амьтнаас үүссэн.

  •   Хүн амьтнаас, тухайлбал бичнээс үүссэн юм бол яагаад илүү ухаантай байдаг юм бэ? a

  •   Амьд байгаль дахь «энгийн» зүйл хүртэл яагаад нарийн бүтэцтэй байдаг юм бэ? b

 НИЙТЛЭГ ОЙЛГОЛТ: Эволюцийн онол батлагдсан.

  •   Үүнд итгэдэг хүмүүс өөрсдөө баримт нотолгоог нь нягталж үзсэн болов уу?

  •   «Эрдэм боловсролтой хүмүүс бүгдээрээ эволюцийн онолд итгэдэг» гэж сонссон болохоор л олон хүн энэ онолд итгэдэг болсон юм биш биз?

a Зарим хүн, хүний тархи бичнийхээс илүү том учраас ухаантай байдаг гэж үздэг. Харин энэ нь үндэслэлгүй гэдгийг «Амьдралын үүсэл. Бодууштай таван асуулт» товхимлын (англи), 28-р хуудсыг үзнэ үү.

b «Амьдралын үүсэл. Бодууштай таван асуулт» товхимлын 8–12-р хуудсыг үзнэ үү.